Шударга өрсөлдөөн байж болдог, тэр тусмаа хэрэглэгчийн эрх ашгийг бодитойгоор хамгаалж болно гэдэг үнэндээ Монголд бүтэхгүй асуудал байсан үе бий. Жилийн өмнөөс л Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэмээх хэний ч мэддэггүй шахам байсан байгууллага жинхэнэ утгаараа ажиллаж эхэлсэн. Өдгөө хүмүүс гэр бүлийн маргаанаас бусад гомдлоо тийш уламжлах болжээ. “Өнөөдөр” сонин энэ удаагийн “Нэг өдөр” булангаараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгийн нэг өдрийг сурвалжилснаа хүргэж байна.
08.10 цаг. Автомашинуудыг дугаараар хязгаарлаж, замын хөдөлгөөн хэдий хамжааргатай болж буй ч адгуу, бүдүүлэг жолооч нарын балгаар замд осол гарч, сурвалжлагын гол баатартайгаа болзсон цагаасаа бага зэрэг хоцрон Засгийн газрын XI байранд ирлээ. Төлөвлөсөн ажлаа эхлүүлэлгүй хүлээж байсан О.Магнай дарга бугуйн цаг руугаа заан “Цаг яагаад барихгүй байна” хэмээн дохиод тус байрны нэгдүгээр давхарт байрлах хурлын танхим руу намайг дагуулан орлоо. Хоцорсондоо хүлцэл өчиж ч амжаагүй би ямар арга хэмжээ болох гэж буйг мэдэлгүй тийш дагав.
Ажилтнууд хэдийнэ суудлаа эзэлж, хойморт зассан индрийн ард дипломатч, нийтлэлч Д.Баярхүү гуай зогсчээ. Тэрбээр 2008-2012 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсад эх орноо төлөөлөн Элчин сайд, Кувейт Улс, Саудын Арабын Вант Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улсад хавсран суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой хүн. Түүнийг Элчин сайдаар ажиллаж байх үед О.Магнай Египетийн хувьсгалын туршлага судлахаар очиж, танилцаж байжээ. Ийнхүү О.Магнай дарга түүнийг танилцуулснаар дэлхий дахинд халуун сэдэв болоод буй Ойрхи Дорнодын талаарх лекц эхэллээ.
08.15 цаг ... Марк Палмер бол АНУ-ын XX зууны түүхэнд алтаар нэрээ бичүүлэх дипломатч бөгөөд Арабын хувьсгалын загалмайлсан эцэг. Харамсалтай нь өнгөрс өн нэгдүгээр сард таалал төгссөн. АНУ-ын Ерөнхийл өгч Рональд Рейганы үед тэрбээр бүхий л арга хэмжээнд хэлэх үгийг нь бичиж, бэлтгэдэг байсан нэгэн. 1982 онд Р.Рейганы хэлсэн үгэн дэх “Марксизмыг түүхийн хог шаар болгож, хог дээр хаяъя” гэсэн ганц л өгүүлбэр шуугиан тарьж байв. Улмаар 1983 онд Р.Рейган Ардчиллыг дэмжих үндэсний сан байгуулсан.
2003 онд тус сангийн 20 жилийн ойг тэмдэглэх санаачилгыг Марк Палмер гаргаж, нээлтийн үеэр нь “Дэлхий дээр дарангуйлагч дэглэмтэй 50 орчим улс, 44 дарангуйлагч байна. Тэдгээр оронд ардчиллыг хөгж үүлье” гээд үүнийгээ Иракаас эхлүүлэх уриалга гаргасан нь АНУ Ирак руу халдах нөхц өл болсон. Өнөөдрийг хүртэл америкчууд нэг л зүйлийг огт ойлгохгүй, олж харалгүй ирсэн. Ислам, лалын шашин ардчилалтай харшилсаар байх болно гэдгийг. Ойрхи Дорнодын зөрчилдөөн, тогтворг үй байдал аль 4000 жилийн тэртээгээс эхтэй гээд хэт шашинлаг үзлээс болж улс орон яаж доройтдог талаар цааш ярилаа.
.jpg)
Ойрхи Дорнодын асуудлаархи Д.Баярхүүгийн лекц ШӨХТГ-ынхны сонирхлыг ихэд татав
09.35 цаг. Түүний тавьсан сонирхолтой лекц үргэлжилсээр, даваа гаригт АНУ Сирид цохилт өгөх тухай яриагаар өндөрлөв. Нефтийн өлгий болсон тус бүсэд ийнх үү цохилт өгснөөр дэлхий даяар нефтийн үнэ нэмэгдэх нь гарцаагүй тухай ч тэрбээр дурдсан. “Ард түмэн гэгээрэхгүй бол хэдий зөв бодлого явуулаад ч нэмэргүй. Тиймээс гэгээрлийг ойроос эхлүүлэх нь зүйтэй” хэмээн О.Магнай дарга хэлж, дурсгалын зүйлс солилцсоноор уг сонсгол өндөрлөлөө. ШӨХТГ-ын албан хаагчдад Ойрхи Дорнодын асуудал ямар хамаатай юм бэ гэж уншигч та гайхаж магадгүй. О.Магнай дарга энэ мэт лекцийг тогтмол зохион байгуулах болжээ. “Залуус ном уншихгүй байна. Ажлын цаг зав нь гарахгүй юм. Тиймээс ном их уншдаг, мундаг хүмүүсийг урьж авчран сонсгол хийж байгаа. Хүмүүсийн чихийг бага ч болов онгойлгож, тухайн сэдвийн талаар цааш судлах хүсэл, ном унших сэдэл төрүүлэх зорилгоор сонсгол хийдэг болсон” гэв. Албан хаагчдад нь ч энэ санаачилга таалагдаж байгаа гэсэн. Д.Баярхүү гуайн өмнө С.Молор-Эрдэнийг урьж, Робинзон Крузо хүм үүсийг хэрхэн нийгэмшүүлсэн талаар лекц уншуулжээ. “Хэт либериал нийгэм нь хүнийг хэтэрхий хувиа хичээгч болгодог. Чи зөвх өн өөрийгөө л болгоод аваад явбал болох нь тэр гэсэн үзлийг төлөвшүүлдэг. Үүний цаана хүн хүнийхээ төлөө гэх сэтгэлг үй болж байна. Үнэндээ манай ажлын шаардлага бол социалист болох. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг шүү дээ” хэмээн О.Магнай нэмж ярилаа.
09.45 цаг. ШӨХТГ-т 40 хүн харьяалагддагийн 30 нь байцаагч, иргэдийн эрх ашгийг хамгаалагчид аж. Тэдний ажлын өрөө ес, аравдугаар давхарт байрладаг. Бид ажлын өрөө рүү нь очихоор цахилгаан шатанд суулаа. Цахилгаан шатны баруун ханан дээр уг цахилгаан шатыг үзлэгт оруулж, баталгаажуулсан тухай бичиг наажээ. “Бид Улаанбаатар хотын бүх цахилгаан шатыг баталгаажуулах ажлыг “Улаанбаатар лифт” нийслэлийн байгууллагатай хамтран эхлүүлсэн. Жилд нэг удаа бүх цахилгаан шатыг үзлэгт оруулдаг болж байна. Одоогоор Баянз үрх дүүргийнхийг баталгаажуулаад дуусаж байна” гэв. Түүний ширээн дээр иргэдээс нэлээд олон гомдол иржээ. Түүнчлэн зарим нэг албан бичиг харагдав. Эхнээс нь уншиж танилцлаа. Өнгөрсөн жилээс хойш тэрбээр Тайванийн төвтэй хамтран зургаан ажилтнаа мэргэжил дээшл үүлэх сургалтад хамруулжээ. Сургалтад хамрагдах ээлжит хүмүүсийн тухай албан бичиг энэ өглөө ирснийг тэрбээр үзэж танилцаад үзэглэв. Нэг ч гэсэн хүнийг гадаадад сургаж, бусад улс орон яаж хөгжиж байгааг харуулахыг тэрбээр хичээдэг гэнэ.
10.00 цаг. О.Магнай дарга биднийг ажлын байртайгаа танилцууллаа. Засгийн газрын XI байр хэдий хуучирсан ч ШӨХТГ-ынхан боломжоороо нэг захаас нь засаж, тохицуулж байгаа юм байна. Хонгилын баруун захын хэсгийг орчин үеийн интерьер бүхий оффис болгожээ. Харин нөгөө жигүүрийнх нь тааз дээрээсээ ховхорч эхэлжээ. “Татвар төлөгчдийн мөнгөөр засвар хийгээд яах вэ гээд бид ажилчдаасаа хандив цуглуулж, ирэх амралтын өдрүүдэд хонгилын ханаа будах гэж байгаа. Бас хүн бүр хоёр цэцэг авчрахаар болсон. Ирэх долоо хоногоос манайх илүү тохилог гоё болчих байх” хэмээн тэрбээр ярилаа. Уг нь өөрийнх нь өрөөг засахад зарцуул хэмээн 10 гаруй сая төгрөг төсөвлөснийг буцаасан гэнэ. Ямар ч өрөөнд суусан түүнд хамаагүй аж. Өөрөө залуу хүн учраас бусдыгаа ойлгож, дэмжиж ажилладаг бололтой. Сарын тэргүүний ажилтан шалгаруулах дотоод журмыг О.Магнай дарга гаргажээ. Уг журмаар тухайн хүн өөрийнхөө хийсэн ажлаа тодорхойлж, өөрийгөө илэрхийлж чадвал сар бүр 500.000 төгрөгийн урамшуулалт цалин, жижигхэн тугны хамт авдаг гэнэ. Харин дарга нарыг шагнахгүй гэдгээ журамдаа тусгажээ. Түүнчлэн долоо хоног бүрийн баасан гаригт “зангиагүй” ирэхийг зөвшөөрдөг юм байна. Энэ өдөр албаны маягийн хэрнээ энгийн, чөлөөтэй хувцаслаж болно. Мөн ажилчдаа яг цагт нь тараадаг юм байна. “Би хөлсийг нь өгч чадахгүй учраас хэнийг ч илүү цагаар ажиллуулдаггүй. “Намайг тараагүй байсан ч цаг болсон л бол явж болно шүү гэж хэлдэг. Энэ бол миний зарчим” гэв.
10.15 цаг ...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэдээс хашааных нь хажууд газар ухаад байна гэсэн гомдол иржээ. “Ер нь янз янзын л гомдол ирнэ. Хэрэв үнэхээр баригдах байшин нь тухайн айлуудын цонхны нарыг халхалж байгаа бол бид иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай ярьж болно. Түүнээс биш зүгээр л хашааныхаа хажууд байшин бариулмаарг үй байна гэвэл гомдол ямар ч үндэслэлгүй. “Japan town”-ы урд барих гэж байсан “Суруга Монгол” компанийн барилга айлуудын цонхыг халхлахаар байсныг бид болиулж, бага зэрэг хажуу тийш нь шилжүүлж өгсөн. Иргэд их талархаж байсан. Иймэрхүү үндэслэлтэй байвал болно” хэмээн ярилаа. Даргын туслах хэвлэл авчирч өглөө. О.Магнай өдөр тутмын бүх хэвлэлээс гадна “Play boy”, “National Geographic”, “Cosmopolitan” сэтг үүл захиалдаг юм байна.
Хамгийн түрүүнд “Үнэн” сониныг гарчигладаг гэнэ. Намын сонин учраас тэнд хамгийн их шүүмжлэл гардаг тул тэр аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины CNN-д өгсөн ярилцлагыг хөрвүүлэн нэгэн хэвлэлд “АНУ руу дайрвал бид хамгаална” гэж гарчигласныг тэрбээр шүүмжиллээ. “Би өглөө босоод заавал шинэ мэдээллүүд хардаг. CNN-д өгсөн ярилцлагадаа ингэж хэлээг үй байсан” гээд манай зарим хэвлэлийн гадаад мэдээлэл тааруу байдгийг дурдлаа. “Samsung” корпораци ухаалаг цаг гаргасан талаарх мэдээллийг тэрбээр мөн олж үзээд “Өмнө нь “Samsung” корпораци “Sony”-гийн хаана ч хүрдэггүй байсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, эх оронч байх ямар том амжилтад хүргэдгийг “Samsung” харуулж байна. Тухайн бүтээгдэхүүн чанар муутай ч байсан бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байвал яваандаа чанаржиж, дэлхийд өрсөлдөхүйц том компани төрүүлж болно” хэмээн ярилаа.
10.40 цаг. Ливанд суугаа Өргөмжит консул Мохамад Зухаир Итани Монголд ирээд байгаа юм байна. Тэрбээр Монголын зарим сайд, даргатай уулзуулж өгөхийг О.Магнайгаас хүсчээ. Үүний дагуу тэд 11.00 цагт уулзахаар цаг тохирсон тул бид МУИС-ийн баруун талд байрлах Франц ресторан руу хөдөллөө.
.jpg)
Ливанд суугаа Өргөмжит консул Мохамад Зухаир Итани энэ долоо хоногт манай сайд нартай
уулзахаар болов
11.00 цаг. Ноён Мохамад Зухаир Итани яг болзсон цагтаа ирлээ. Тэрбээр Ливан, Монголын хөгжлийн сангийн тэргүүний албыг мөн хашдаг юм байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 12 удаа Монголд ирсэн бөгөөд энэ удаа Ливаны бизнесийн төлөөллүүдийг авчирчээ. Палестин, Сирийн дунд оршдог тус улсыг Ойрхи Дорнодын Парис хэмээн нэрлэдэг юм байна. Тус бүсдээ харьцангуй орчин үежсэн, шашны фанатгүй, Ерөнхийлөгч нь христ, Парламентын дарга нь шиат, Ерөнхий сайд нь ислам шашинтай байна гэдгийг Үндсэн хуулиараа заачихсан байдаг Ливан дөрвөн сая хүн амтай. Иргэн бүр нь англи, араб, франц хэлтэйгээс гадна АНУ, Франц, Бразил, Австрали зэрэг орнуудын давхар иргэншилтэй аж. Харин Сирид болж буй үйл явдлаас болоод Ливанд ч байдал тогтворгүй болжээ. “Арабын хувьсгалын үймээнээр маш олон баян арабууд Туркийг зорьсон. Улмаар Турк улсын эдийн засагт 2011, 2012 онд тэсрэлт болж, үнэхээр сэргэсэн.
Одоогоор дэлхийн олон оронд эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Манай улсад ч гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр хэрэгтэй байгаа. Тиймээс Ливаны мөнгөтэй бизнесмэнүүдийг Монголд оруулж ирэх нь хөр өнгө оруулалтын хувьд ч, эдийн засгийн хувьд ч ашигтай” хэмээн О.Магнай ярилаа. Ливаны бизнесмэнүүд Монголын жижиг, дунд үйлдвэрлэлд түлхүү хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэнэ. Ялангуяа, барилга, зам, цахилгаан станц, эрчим хүчний салбар анхаарлыг нь татаж байгаа аж. Ливанд Монголын долоон иргэн байдаг гэнэ. Тэдний хоёр нь циркт, гурав нь тус улсын Засгийн газрын эзэмшдэг томоохон казинод, бусад нь НҮБ-ын салбар байгууллагад ажилладаг тухай ноён Мохамад Зухаир Итани ярилаа. Тэр гурван хүн чухам яаж яваад Ливаны казинод ажиллах болсныг нь мэдэхгүй ч цөөнг үй жил ажилласан, 35-45 насны иргэд байдаг тухай хэлсэн. Ийнхүү тэд ярилцаад ирж буй шинэ долоо хоногт уулзах хүсэлтээ сайд нарт тавихаар тохиров.
11.50 цаг. Бид Төрийн ордныг зорилоо. Тэнд УИХ-ын гишүүн Ж. Батзандан, Г.Уянга нартай уулзана. Тэд ойр ойрхон уулзаж, ярилцдаг гэнэ. Үзэл бодол нэгтэй хүмүүс үе үе уулзаж байх нь зөв хэмээн О.Магнай үздэг юм байна. “Энэ хорвоод өөрийнхөөрөө байна гэдэг хамгийн хэцүү. Хүн л юм болохоор шийдвэртээ эргэлзэх үе гарна. Тийм үед өөртөө итгэл, үнэмшилтэй байхад найзуудын уулзалт хамгийн их тус болдог” хэмээн тэрбээр хэлэв. Г.Уянга гишүүн цагтаа иржээ. Харин Ж.Батзандан гишүүн иргэдтэй уулзаад өрөөндөө эзгүй байлаа. Тэд уулзаад хамгийн түрүүнд таксины талаар ярилцлаа. “Санаа зовох зүйл биш ээ. Бид тэр байтугай л янз бүрээр хэлүүлдэг байсан шүү дээ” хэмээн Г.Уянга гишүүн түүнд урам өгөөд “Монголд хоёр хүнийг л огцруулъя гэж байна. Түүний нэг нь чи юм биш үү. Хэтэрхий их ажиллаад байхаар тэгж байхгүй юу” хэмээн тоглоом, шоглоом болгов. Бид 10 орчим минут хүлээгээд ирээгүй тул Ж.Батзандан гишүүний өрөөг орхиж, дараагийн ажилдаа гарлаа.
.jpg)
О.Магнай санаа нийлсэн найзуудтайгаа ойр ойрхон уулздаг
12.10 Төрийн албан хаагчдын цайны цаг эхэлжээ. Энэ өдөр цайны цагаа ашиглан О.Магнай нэгэн хүнтэй хоол идэхээр тохирчээ. Германы Килл хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчээр ажилладаг Т.Тэрбиш эх орондоо ирсэн байна. Тэрбээр 2005 оноос Иргэний хөдөлгөөнийхнийг дэмжиж, “Эрүүл нийгмийн төлөө андуудын холбоо” хэмээх цахим холбоонд нэгдэн хандив өгч эхэлснээр О.Магнайтай танил болжээ. Европын суурин үзэл болох “Иргэний” хэмээх ойлголтыг бий болгосон нь О.Магнай болон иргэний хөдөлгөөнийхний гавьяа хэмээн тэрбээр үнэлдэг аж. Харин уг ойлголтыг цааш зөв хөгжүүлж, салбар бүрт иргэний оролцоог бий болгох нь Монголд хийх ёстой зүйл гэв.
.jpg)
Т.Тэрбиш эмч 2005 оноос О.Магнайг таних болжээ
Т.Тэрбиш мөн таксины шийдвэрийн талаарх бодлоо илэрхийллээ. “Хэрэгжүүлэх арга барил, цаг хугацааны хувьд тохиромжтой байсан уу, үгүй юү гэхээс таксины стандартын талаарх Магнайгийн санаа зөв байсан. Хамгийн гол нь асуудлыг хөндөж байгаа нь сайн хэрэг. Германд санаа нийлсэн таван залуу нийлээд л таксины компани байгуулчихдаг. Хамгийн гол нь стандартаа хангасан байвал ажиллах боломжтой. Орлогоосоо татвараа төлнө. Тоолуурын заалт нь толин дээрээ, хүн бүрт тод харагдана. Машинууд нь маш цэвэрхэн. Ихэвчлэн нүдэн бензүүд таксины үйлчилгээнд явах жишээтэй. Таксинд суусан хүн 200 метр явсан ч, хоёр км явсан ч жолооч үйлчлэх л ёстой. Монгол ч гэсэн яваандаа тийм болох байх. Одоо бол такси дуудаад ирэхгүй, бохир, тоолуур нь ойлгомжгүй, хэд гарч буйг зорчигч мэдэх боломжгүй гээд олон асуудал байна л даа. Бас гэр хороолол руу явахгүй гэнэ. Энэ ажлыг Магнай биш ч яваандаа хэн нэгэн хийж л таарна. Түрүүлж сэтгэх нэг талаар хэцүү, иргэдийн шүүмжлэлд өртдөг юм шиг” гэв. Тэрбээр Монголдоо ирж ажиллах сонирхолтой байгаагаа мөн ярьсан.
Нэгэнт таксины талаар яриа эхэлснийх О.Магнайтай шийдвэрийнх нь тухай ярилцлаа.
-Таксины үнийг нэмэх асуудал иргэдийг нэлээд бухимдуулж, эцэст нь та уучлалт гуйсан. Яагаад шийдвэрээсээ буцах болов?
-Манай нийгэм хүлээж авах цаг нь арай биш байсан шиг байна. Тиймээс уучлалт гуйгаад, дараагийн ажилдаа орсон. Уг нь би үнэ нэмдэг хүн биш шүү дээ. Би ч нэмье гээгүй. Таксины үйлчилгээ эрхэлдэг компаниуд нийслэлийн Тээврийн газарт хандаж, үнээ нэмэхгүй бол дампуурах нь гэдгээ мэдэгдсэн байсан. Тээврийн газрынхан шалгаад үнэхээр үнэ нэмэхээс аргагүй юм байна гэхээр нь эхлээд стандартуудаа хангаж байж нэмээрэй гэсэн. Тэд ч 30 хоногийн дотор стандартаа хангая гэсэн. Сүүлдээ Магнай үнэ нэмэх гэсэн юм шиг л болчихлоо.
-Таны хэлээд байгаа стандарт чухам ямар агуулгатай байсан юм бэ?
-Жишээ нь орой таксинд суугаад буухад тань 5000 төгрөг нэхвэл айгаад дуугүй л өгөөд бууна. Хэл ам хийх хүн тэр болгон байдаггүй. Хэлсэн нэг нь амиа алдсан тохиолдол ч бий. Би Улаанбаатар хотоо дэлхийн хотуудын жишгээр гоё такситай болгохыг хүсдэг. Тоолуур, заалт нь тодорхой. Цэвэрхэн. Бүгд таксины компанид харьяалалтай, аюулгүй байх ёстой. Энэ чинь тусгай зөвшөөрөлтэй бизнес шүү дээ. Хэн нэгэн хүн лиценз аваад нүүрс олборлож байхад хаа хамаагүй хүмүүс ирээд хажуугаас нь ухаад байвал шударга бус биз дээ. Түүн шиг таксины үйлчилгээ эрхэлж л байгаа бол аль нэг компанид харьяалагдаж, стандартаа хангаад, тодорхой хэмжээний татвараа төлөөд явах нь зүйтэй. Энэ бол миний зарчмын байр суурь. Эндээс би нэг зүйлийг ойлгосон. Ажил хийе гэсэн хүн заавал “хусуулдаг” юм байна. Гэхдээ чимээгүйхэн сууж байгаад суудлаасаа бууя гэсэн сэтгэл надад байхгүй гэв.
13.30 цаг. О.Магнай Засгийн газрын хэрэгж үүлэгч агентлаг ШӨХТГ-ын даргын албан тушаалд томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаад хийсэн ажлаа тайлан болгосон нь хэвлэгдэж, бэлэн болжээ. Ер нь хийсэн ажлаа тайлагнах ёстой. Үүнийг дараа дараагийн ажиллах хүмүүст жишиг болгохыг хүссэн гэнэ. Шинэхэн хэвлэгдсэн тайлангаа үзэж байтал ШӨХТГ-ын Өрсөлдөөн зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий орж ирлээ. Хувийн сургуулиудын төлбөр нэмж буй асуудлаар иргэдээс гомдол их ирсэн байна. Уг нь сургуулиуд төлбөрөө нэмэх бол Удирдах зөвлөлөөрөө хуралдаж, шийдэх ёстой. Удирдах зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь эцэг эх, сурагчдын төлөөлөл байна гэдгийг хуулиар заажээ. Үнээ нэмэх зайлшгүй шаардлагатай гэдгээ Удирдах зөвлөлийн гишүүдэд батлан харуулж, тэдний зөвшөөрлийг авч чадвал нэмж болно. Харамсалтай нь манай сургуулиудын захирлууд гарын үсэг бүхий тушаал гаргаад нэг л өдөр дур мэдэн үнээ нэмчихдэг. Энэ байдлыг ном журамд нь оруулах ажлыг ШӨХТГ эхлүүлж, эхнээсээ хэрэгжүүлж эхэлсэн байна. “Эмпати ертөнц”-ийн харъяа “Элит” олон улсын дунд сургууль Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрээ, гишүүдийн гарын үсэгтэй нь хавсарган ирүүлжээ. “Hobby”, “American school”, “British school” зэрэг гаднын хөрөнгө оруулалттай хувийн дунд сургуульд ШӨХТГ шаардлага хүргүүлсэн байна.
Өнгөрсөн жил төрийн их, дээд сургуулиуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн асуудлыг тэд зохицуулснаар энэ удаа тэр талаар гомдол ирээгүй гэнэ. Энэ бол тэдний ажлын нэг үр дүн. О.Магнай “Бид үнэ барих эрхгүй ч түрээсийн гэрээгээ зургадугаар сарын 1-нээс хийдэг болох талаар өнгөрсөн жил томоохон худалдааны төв, захуудад уриалга гаргасан. Яагаад гэвэл манайд түрээсийн гэрээг жилийн эхэнд хийдэг. Энэ үед байгууллагууд өмнөх оны тайлангаа гаргаж, алдагдлаа нөхөх үүднээс түрээсээ нэмж, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Бидний уриалгын ачаар олон газар түрээсээ зургадугаар сарын 1-нээс хийдэг болсон” гэв.
14.30 цаг. Зар сурталчилгаа, зохицуулалтын хэлтсийн дарга Ганзоригтой уулзлаа. ШӨХТГ Зар сурталчилгааны орчны зохицуулалтыг хариуцдаг бөгөөд 1997 онд батлагдсан Зар сурталчилгааны тухай хууль өнөөдөр үйлчилсээр байгаа. 20-иод жилийн өмнөх уг хууль өнөөгийн нийгэмд нийцэхээ больсон. Тиймээс Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шадар сайд Д.Тэрбишдагва өргөн барьж байгаа гэнэ. Уг хуулийн төсөл дээр ажиллаж буй Ажлын хэсэгт Зар сурталчилгаа, зохицуулалтын хэлтсийн дарга Ганзориг ажиллаж байгаа юм байна. О.Магнай “Хууль зар сурталчилгаа бүрэн зогссон гэдгийг нүүр бардам хэлнэ. Архины замбараагүй сурталчилгаа үгүй болж, өмнө нь кино, клипэнд байсан далд сурталчилгааг ч бид арилгуулсан” гэв. Яг үүн шиг эмийн замбарааг үй хэрэглээг удахгүй цэгцлэх гэж байгаа талаараа ярив. Монголчууд өөрөө өөртөө эмч болсон. Тэр эм тийм өвчинд сайн гэсэн ам дамжсан яриагаар дуртай эмийн сангаасаа очоод дурын эмээ талх шиг худалдан авдаг. Тэгвэл ШӨХТГ Эрүүл мэндийн яамтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж, жороор олгох эмийн тухай журам гаргахаар судалгаа хийж байгаа гэнэ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрбээр ШӨХТГ гэдэг байгууллагыг иргэдэд таниулахын төлөө ажилласан бол ирэх жил өрсөлд өөний шударга, цэвэр орчныг бий болгох зорилт тавьжээ. Эхний удаа МҮХАҮТ-тай Санамж бичиг байгуулахаар төслөө бэлэн болгосон байна. Энэ долоо хоногоос зам, барилга гээд салбар салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй уулзах аж. “Тендерийн хүнд суртлыг байхгүй болгохын төлөө ажиллана. Харж байгаарай” хэмээн О.Магнай амлав.
15.40 цаг. Хоёр иргэн О.Магнайтай уулзахаар ирэв. Тэд “100 мянган айлын орон сууц” хөт өлб өрийн хохирогчдын төлөөлөл аж. Зургаан хувийн хүүтэй орон сууц авахаар урьдчилгаа мөнгөө төлж, зээл нь батлагдсан ч санхүүжилт зогссоноор өнөөг хүртэл хохирч буй 12 хүн бий. Тэд найман хувийн хүүтэй зээлд хамрагдах гэсэн боловч тухайн үед гэрээ байгуулсан компаниуд нь үнээ хэдийнэ нэмжээ. Аргаа барсан иргэд ийнхүү О.Магнайд ханджээ. Гэвч энэ нь Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөр учраас ШӨХТГ оролцох, ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэдгээ тайлбарлав. Тиймээс Ерөнхий сайдад хүсэлтээ хүргүүлэхээс аргагүй гэдгийг нь хэллээ. Орон сууцны нэг ам метрийн үнийг нэг саяд барих боломж байгааг ШӨХТГ-аас мэдээлж байсан. Энэ талаар түүнээс асуухад “Тэр судалгааг бид Орон сууц, санхүүжилтийн корпорацитай хамтран хийсэн. Гэхдээ манайх үнэ ханшид хяналт тавьж, үнэ тогтоодог байгууллага биш.
Найман хувийн хүүтэй орон сууцны зээл эрэлтийг огцом өсгөж, үнэ нэмэхэд хүргэлээ. Гэхдээ Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй 30 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор үнэ 30-40 хувь буурна гэсэн мэдээлэл байна. Би ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байна. Хэрвээ АНУ Сирид цохилт өгвөл хүссэн хүсээг үй шатахууны үнэ өснө. Үүнийг ШӨХТГ ч, Засгийн газар ч бууруулж чадахгүй” гэв.
17.00 цаг. Ажлын цаг дууслаа. Тэрбээр эрүүл мэнддээ багагүй анхаардаг, хөдөлгөөнтэй байхыг байнга эрхэмлэдэг нэгэн аж. Ажил ихтэй байсан ч ядаж нэгдүгээр давхар руу буухдаа шатаар явна гэсэн зарчим баримталдаг юм байна. Долоо хоногт хоёр удаа фитнес клубт хичээллэж, нэг удаа усанд сэлдэг гэнэ. “Спортоор хичээллээд, хөлсөө гаргаад байхад хамрын ханиад ч хүрдэггүй. Монголд сүүлийн үед таргалалт ихэссэн нь ажиглагдаж байна. Хүнд хөдөлгөөн үнэхээр чухал. Бас бага идэх хэрэгтэй. Буянгийн Жагаа ах тавагтай хоолныхоо талыг нь л идэж бай гэдэг юм” гэв. Замд бөглөрч буй машинуудыг хараад тэрбээр “Машинуудыг тэгш, сондгой дугаараар хязгаарлаж явуулсныг юу гэж бодож байна вэ” гээд “Энэ олон машин бөглөрч, шатахуунаа шатааж байгаа нь Монголын мөнгө цент центээр хойд хөрш рүү л урсаж байна гэсэн үг” гэлээ.
18.00 цаг. Ийнхүү явсаар бид “Рапид” хотхонд орших “Flex gym” фитнес клубт ирлээ. Тэрбээр тус клубт хоёр дахь жилдээ хичээллэж байгаа гэнэ. Ямар ч байсан жингээ хэвийн хэмжээнд барьж, эрүүл байхад нь хамгийн том хувь нэмэр болдог аж. О.Магнай найман жилийн турш иргэдийн гомдлыг сонсож яваа нэгэн. Түүнийг ажлаа хийлгүй амарч байсан ч facebook, twitter-ээр иргэдийн гомдол түүн рүү хөвөрсөөр байдаг. Гэхдээ тэр үүнээс залхаж, шантарч байгаагүй. Бас цалин бага байна, боломжгүй байна гэж гоншигонох дургүй гэсэн. Аль болох байгаа боломжоороо ажиллаж, амьдрахыг хичээдэг аж. Ажилдаа хамаг цаг заваа зориулж, гэр бүлээ ч төвхнүүлж амжилгүй яваа тэрбээр удахгүй эхнэртэй болно гэсэн. Түүнийг дасгал сургуулиа хийхэд саад болохоо больж, тайван үлдээхээр шийдээд бид сурвалжлагаа өндөрлүүллээ. Тэрбээр цаашид олон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, амьдралд нь бодитой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Тэрбээр "Flex Gym"-д хоёр дахь жилдээ спортоор хичээллэж буй, идэвхтэй гишүүдийн нэг
Р.Оюунцэцэг