Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаад оронд хийх албан ёсны айлчлалаа Япон улсаас эхэллээ. Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалт Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн өргөөнд болсон бөгөөд тэд Япон, Монголын стратегийн түншлэлийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр орны харилцаа хамтын ажил лагааны хүрээнд ойрын таван жилд хийж хэрэгжүүлэх ажлыг салбар салбараар на рийвчлан тусгасан баримт бичиг юм. Манай хоёр орны 1998 онд үүсгэсэн улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, орон нутаг, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамруулсан иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлсэн нь энэ айлчлалын гол үр дүн хэмээн хоёр тал онцолж байна. Иж бүрэн түншлэлдээ үндэслэн гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдал хэмээх өргөн цар хүрээгээр хамтарч ажил лах эхлэл тавигдсан нь энэ. Эдийн засаг, худалдааны чиг лэлд харилцан ашигтай, бие биеэ нөхсөн, хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмыг мөн энэ баримт бичгээр тунхаглалаа. “Харилцан ашигтай” хэмээх нэр томъёо манай хоёр орны эдийн засгийн харилцаанд байр сууриа олж байна. Япон, Монгол орон дипломат харилцаа тогтоосноос хойш 41 жил боллоо. Энэ хугацаанд хоёр орон нэг талыг барьсан харилцаатай байв. Өөрөөр хэлбэл, 1990 оноос өнөөг хүртэлх зах зээлийн жилүүдэд Япон улс манай улсад 2.1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Ардчиллын замд хөл тавьсан эхний жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүндэрсэн. Тухайн үед ардчилал руу тэмүүлсэн Монголыг хамгийн ихээр дэмжсэн улсын нэг нь Япон орон байв. Энэ харилцаа өргөжин тэлсээр өнөөдөр хоёр орон стратегийн түншлэлд хүрлээ.

Японы тусламжаар ерөнхий боловсролын сургуулиуд, зам, гүүр олноор баригдсаныг бид мэднэ. Харин өнөөдөр Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, нэг хүнд ногдох ДНБ 3300 ам.долларт хүрлээ. Энэ нь буцалтгүй тусламж биш, зээл авах хэмжээний эдийн засагтай орон болсны сануулга. Гэхдээ хөгжлийн гараанд ирсэн Монгол Улсын эрчимтэй, тогтвортой хөгжлийг хангахад Монгол, Японы харилцаа чухал юм. Япон орон байгалийн баялаг багатай. Монголоос нүүрс, зэс, алт, газрын ховор элемент зэрэг олон төрлийн баялаг худалдаж авах сонирхолтой. Монголд хөгжлийг хурдасгах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шилдэг технологи хэрэгтэй. Бидэнд одоогоор хөрөнгө оруулалт дутагдаж байна. Бие биеэ нөхсөн харилцаа гэж хоёр талын энэ ашиг сонирхлын огтлолцлыг хэлж байгаа юм. Монгол, Япон улс олон улсын тавцанд бие биеэ дэмжсэн хамтын ажиллагааг явуулах бодлого барихаар тохиролцсон байна. Монгол, Япон орнууд стратегийн түншлэлийг хэрхэн хөгжүүлэхийг товчлон өгүүлэхэд ийм байна. Япон улстай дипломат харилцаатай 20-иод орны нэг нь Монгол Улс болсон гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар ярьсан.
“ЭРЧ” ХӨТӨЛБӨР ЭРЧИМЖЛЭЭ
Стратегийн түншлэлийг хэрхэн хөгжүүлэхийг хоёр орны Ерөнхий сайд нар сая яриад тохирсон юм биш. Өнгөрсөн гуравдугаар сард Японы Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад айлчилсан. Тэр үед Ш.Абэ хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, стратегийн түнш лэлийг хөгжүүлэхийг тууш тай дэмжиж, энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг тусгасан хөтөлбөрийг “Эрч” гэж нэрлэхийг санал бол госон. “Эрч” хөтөлбөрийг хэрэгж үүлэхээр хоёр тал эрчимтэй ажиллажээ. Ш.Абэг Монголд айлчлахад Улаанбаатарт анхны яриа хэлэлцээрүүдийг хийж байсан бол зургаан сарын дараа ажил хэрэг болж байгаад баяртай буйгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ш.Абэтэй уулзах үедээ онцлов. Ерөнхий сайдууд Япон, Монголын стратегийн түншлэлийг бэхжүүлэх дунд хуга цааны баримт бичигт гарын үсэг зурсны дараа хэвлэлийнхэнд хандаж хамтарсан мэдэгдэл хийсэн юм.
Ерөнхий сайд Абэ, “Монгол Улс манай улсын хувьд эрх чөлөө ардчилал, энхтайван, харилцан туслалцах гэдэг гурван үзэл санааг үнэт зүйл болгосон чухал түнш болж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хоёр орны харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын асууд лаар хамтран ажиллах тал дээр санал нэгдсэн. Монголд айлчлахдаа миний санаачилсан “Эрч” санаачилгаар хоёр улсын эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлж, өргөжүүлэхийг нотоллоо. Цаашид хоёр орны харилцааг өндөр түв шинд гаргаж, харилцан ашиг тай бие биеэ нөхсөн харилцааг бэх жүүлэхийг хүсэж байна” гэж хэллээ. Харин манай улсын Ерөнхий сайд хоёр орны стратегийн түншлэлийг бэх жүүлэх баримт бичиг ойрын таван жилд хоёр орны хамтран ажиллах чиг лэл үүдийг тодорхойлсон чухал өргөн далайцтай баримт бичиг болсныг онцлов. Ерөнхий сайдууд улсаа тө лөөлж хамтарсан мэдэгдэл хийсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нарыг хүндэтгэн Ш.Абэ, гэргий А.Абэгийн хамт хүндэтгэлийн зоог барив. Хүндэтгэлийн хүлээн авалтад хоёр орны Засгийн газар, дипломат төлөөлөгчдөөс гадна Япон, Монголын харилцаанд хувь нэмэр оруулсан хүндтэй зочдыг урьжээ. Ш.Абэ хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны харилцааг хөгжүүлэх үр өгөөжтэй уулзалт болсныг онцлов.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ш.Абэтэй хийсэн уулзалтынхаа эхэнд Япон улс 2020 оны олимпийг Токио хотод зохион байгуулахаар сонгогдсонд баяр хүргэсэн. Хүндэтгэлийн хүлээн авалт албан ёсны арга хэмжээнээс татгалзсан найрсаг, элэгсэг дотно уур амьсгалтай болов. Энэ нь Ерөнхий сайд Ш.Абэгийн зоогийг нээж хэлсэн үгнээс анзаарагдаж байлаа. Ш.Абэ “Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улс олимпийн тоглолт зохион байгуулах эрх авсанд баяр хүргэсэн. Хэрэв олимпийн төрөлд сүмо орсон бол Япон, Монгол улс олимпийн алт, мөнгөн медалийг гарцаагүй авах байсан” гэж хүндэт зочдоо хөгжөөв. Ингээд хоёр орны харилцаанд гүүр болж байгаа хүмүүсийн нэгдүгээрт хүлээн авалтын зочин, Монгол Улсын иргэн, ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг онцоллоо. Үүний дараа 2008 онд Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн, өнгөрсөн дөрөвдүгээр сард МУИС-ийн ректорын урилгаар манай улсад ирж лекц уншсан, эрдэмтэн Тошихидэ Маскаваг нэрлэв. Мөн Монголд ирж бэйсболын тухай “Монгол бэйсболчны өдрийн тэмдэглэл” хэмээх баримтат кино бүтээсэн Сэкинэ Макатаг дурдлаа. Энэ үед ноён Сэкинэ Маката босож “Монгол Улс бейсболын багтай. Тиймээс олимпийн төрөлд бейсболын спортыг оруулахад танай улс дэмжээрэй” хэмээн уриалаад амжив.
ЯПОНЫ БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫНХАН МОНГОЛД ХӨЛ ТАВИЛАА
Энэ удаагийн албан ёсны айлчлал эдийн засгийн үр өгөөж ихтэй болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Наран улсад гурван өдөр ажиллахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг өглөөний цайгаа ажил хэргийн уулзалтуудтай давхцуулав. Эхний өглөө Ерөнхий сайд Япон, Монголын эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй өглөөний цай уулаа. Энэ хороо нь Японы бизнесийнхний хамтарсан байгууллага бөгөөд тус хорооны дарга, “Иточү” корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ё.Кобаяши болон Японы эдийн засаг, үйлдвэр худалдааны яамны Зүүн хойд Азийн худалдааны бодлогын газрын дарга М.Иванага тэргүүтэй, “Сүмитомо”, “Мицү- биши”, “Марүбэни”, “Сүрүга”, “Сожицү”, “Мицүй” зэрэг биз несийн цар хүрээгээрээ тэргүүлж буй корпорацийн захирлуудтай цай уух зуураа ажил хэргийн яриа өрнүүлэв. Бизнесмэнүүд Монголд хөрөнгө оруулалт хийх ямар боломж байгааг Ерөнхий сайдаас сонирхож байлаа.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг Японы “Мицүбиши” корпораци барьж байна. Тус корпораци ураны “Арева Монгол” компанийн 30 хувийг эзэмших болжээ. “Таван толгой”-н цахилгаан станцын тендерт Японы хоёр компани оролцож эхний шатанд шалгарсан бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй байна. Монголын банк, санхүүгийн салбарт Японы компаниуд орж ирлээ. Японы ”Мицүй сүмитомо” банк Монголд салбараа нээхээр болсон бөгөөд “Самурай” бондыг босгоход тус банк хамтарч ажиллах саналаа илэрхийлжээ. Мөн “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн 16 хувийг Японы олон улсын банк авч, хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Ш.Абэгийн Монголд айлчлах үед ярилцсан олон санаа чил га ажил хэрэг болж байгааг манай гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон. Хоёр Ерөнхий сайдын Улаанбаатарт хийсэн уулзалтаар хэлэлцсэн асуудлуудаас нэгдүгээрт, Хөшигийн хөндийн нисэх буудал баригдаж эхэллээ. Дулааны дө- рөвдүгээр цахилгаан станцад шинэчлэл хийхэд япончууд 40 гаруй сая долларын төсөл хэрэгжүүлэхээр болсныг УИХ-аар дэмжиж баталсан байна.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Тус банк нь тоног төхөөрөмж, технологи, дэд бүтэц гэх мэт чиглэлээр гадаадын орнуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжиж, зээл олгодог. Энэ чиглэлд 80-100 сая ам.долларын экспортын зээлийн шугам нээлээ. Японоос Монголд үзүүлэх буцалтгүй тусламж үгүй болж, энэ харилцаа дараагийн шат буюу хөнгөлөлттэй зээлийн хэлбэрт шилжиж байна. Мөн 100 тэрбум иен буюу нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бондыг иенийн зах зээл дээр гаргах санамж бичигт гаргах санамж бичигт гарын үсэг зурж, энэ ажлыг эхлүүлэх хаалгыг нээлээ. Бонд гаргахад Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгаа гаргах юм. Хөгжлийн банкнаас гаргаж байгаа энэ бондод Засгийн газар баталгаа гаргаж өгч буй юм. Бондын хүү бага, хугацаа урт байхаар ярилцаж, тохиролцсон бөгөөд эцсийн дүнг хоёр тал нягтлан тохиролцохоор боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Японы эрх баригч нам болох Либерал ардчилсан намын төв хорооноос намынхаа төв байранд урьж, Монголын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар лекц унших хүсэлт тавьсан. Үүнийг Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар манай Ерөнхий сайдад их хүндэтгэл үзүүлж байна хэмээв. Учир нь Япон улсад олон орны төрийн тэргүүн, Ерөн хий сайдууд айлчлал хийдэг ч намын байрандаа урьсан нь үгүй.
Монгол Улсын Ерөнхий сайдыг эрх баригч намын байрандаа урьсан анхны тохиолдол болжээ. Энэ бол айлчлалыг өндөр дээд хэмжээнд үзэж буйн гэрч гэж тайлбарлав. Японы Эзэн хаан, Парламентын дээд, доод танхимын дарга нар, Ерөнхий сайд нь хүлээн авч, эдийн засгийн олон талт харилцааг хөгжүүлэх үүд хаалгыг цэлийтэл нээж өглөө. Энэ бол Япон, Монголын харилцаа улс төр, эдийн засаг, анд нөхдийн хувьд дээд түвшинд хүрсний илэрхийлэл боллоо хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байв.