Эдийн засагт үүсээд буй хүнд байдлыг даван туулах арга замыг судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсгийг өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Дүгнэлт зургадугаар сард бэлэн болсон ч салхи оруулахгүй байсаар өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Дүгнэлтэд өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй тулгамдсан асуудал, бодитой шалтгаан байгааг үндсэн таван чиглэл болгон тоймолжээ. Тухайлбал, зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ төдийлэн өсөхгүй, экспортын хэмжээ буурах зэрэг эрсдэлээс шалтгаалан эдийн засагт орж ирэх валютын хэмжээ буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна.
Мөн эдийн засгийн өсөлт 13-16 хувь өсөхөөр байгаа боловч тодорхойгүй байдал давамгайлж байгаагаас эдийн засгийн төлөв нэлээд тогтворгүй байна гэжээ. Гадаад өрийн түвшин нэмэгдсэн, зээлжих зэрэглэл буурсан, төсвийн орлогын хэт өндөр төсөөлөл, бондын дарамт зэрэг мэдээлэл, баримт агуулсан энэхүү дүгнэлт эрсдэл, түгшүүр, анхааруулга “үнэртүүлжээ”. Хэдийгээр таван сарын өмнөх мэдээлэлд тулгуурласан дүгнэлттэй танилцсан ч бодитой, сайн судалгаа болсныг Ардын Намын голдуу гишүүд онцолсон. Тиймээс ч дүгнэлтийг бэлэн болсон даруйд нь хэлэлцсэн бол эдийн засгийн байдал өнөөдрийн түвшинд хүртлээ доройтохгүй байсан гэх шүүмжлэлийг хэд хэдэн гишүүн хэлэв.

Дүгнэлттэй танилцсаны дараа Ажлын хэсгийнхэнд гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: -Хожуу ч гэсэн бодит мэдээлэл өгсөн нь сайшаалтай. Намайг тавдугаар сард гишүүний тангараг өрг өж байхад л эдийн засгийн байдал хүндрэхээр байгааг Ардын Намын бүлгээс анхааруулж байсан. Харамсалтай нь Ардын Намынхан улст өржиж байна гэдэг хариулт л сонссон. “Чингис” бондын зарцуулалтын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: -Төмөр зам, цахилгаан станц, орон нутгийн төвүүдийг Улаанбаатартай холбох төсөл, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ноолуур, мах, хүлэмжний төсөлд бондын хөрөнгийн талаас илүү нь зарцуулагдсан гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Энэ судалгаа, Засгийн газрын хэлж байгаа хоёр нь хар, цагаан шиг ялгаатай байна. 2008 оны хямралыг даван туулахын тулд УИХ хөтөлб өр баталж байсан. Өнгөрсөн хавар үүнтэй адил хөтөлбөр боловсруулъя гэхэд Н.Батбаяр сайд “шаардлагаг үй” гэж байсан. Одоо эдийн засгийн хүндрэлээс яаж гарах вэ гэдгийг тодорхой түвшинд ярих шаардлагатай болчихож.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Аж үйлдвэрийн бүх салбар өсөлттэй яваа. Хөдөө аж ахуй ч өсөлттэй байна. Энэ оны дотоод хөрөнгө оруулалтын хэмжээ гурван их наяд төгр өгийг давсан. Урьд жилүүдэд хөр өнгө оруулалтын хэмжээ 1.5 их наядаас хэтэрч байгаагүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд биднээс хамаарах ч юм бий, хамаарахгүй нь ч бий. Дэлхий ямар байгаа билээ, гаднынхан манайхаас гарлаа гээд Монголыг элгээрээ хэвтсэн гэж бодож болохгүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ: -Бүх салбар өсөлттэй гарсан ч ард түмний амьдрал ямар байгааг ярих ёстой. Эдийн засаг хүнд байгааг энэ судалгаа илтгэж байна. Төгрөгийн худалдан авах чадвар хэд дахин буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсчих өөд байхад энэ тухай ярихгүй байж болохгүй. Төсвийн орлого тасарч байгаагийн шалтгаан юу вэ. Зөвх өн Оюутолгойгоос төсөвт 470 тэрбум төгрөг төвлөрөх байсан.
Н.Батбаяр: -Ханшийг тогтворжуулах нь зарчмын асуудал. Гэхдээ энд ингэж ярих нь ханшийг хөөрөгдөхөд нөлөөлж байна. Энэ чиглэлээр ажиллана. Өнг өрс өн жилийн төсвийн орлогыг гүйцэтгэлээр нь авч үзвэл 46 хувиар өсгөсөн. Энэ төсөв үндсэндээ түрүүчийн Засгийн газрынх. Оны эхнээс төсвийн орлого өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар давж биелсэн. Гэхдээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхг үй байна. Тэгэхээр төсвийн тодотгол хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг царцаах шаардлага үүссэн.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Энэ удаагийн судалгааг их өргөн хэмжээнд, сүүлийн жилүүдэд манайд мартагдсан шинжилгээнүүдийг сэргээж хийснээрээ давуу талтай. Эдийн засгийн өсөлт төдийг үй хөгжлийн асуудлыг тусгасан анхны их сайн оролдлого гэж хэлж болно. Гэхдээ цаашид юу хийх вэ гэдэг нь тун үлбэгэр. Бид яг энэ асуудлыг хэлэлцээгүй юм. Тиймээс би Ажлын хэсгийн гишүүний хувьд сайн дураараа тэр дутмаг зүйлийг хийсэн. УИХ-ын таван байнгын хороо хамтарсан тогтоол гаргаж цаашид хийх ёстой зүйлийг нь холбогдох байгууллага, хүмүүст нь үүрэг болгох ёстой.
Б.Номин