Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ажлаа авснаасаа хойш ТӨХ-нд ямар шинэчлэлийг хийж эхлүүлээд байна вэ?
-Энэ асуултад би сэтгэлгээний шинэчлэл гэж хариулмаар байна. 1991 онд ТӨХ байгуулагдсан. Гэвч тухайн үеийн хувьчлалын үр дүнгээр өнөөгийн ТӨХ–г дүгнэдэг ойл голт хэвээр байна. Нэг үгээр хэлбэл, хүмүүс ТӨХ-г хувьчлал хийдэг, төрийн өмчийг хувьчилдаг бай гууллага гэж харах болсон. Үүн дээр төрийн өмчийг үнэгүйдүүлэх, үнэгүйдүүлж байж хувьчилж авах зэрэг сөрөг үйлдлүүд гарч ТӨХ–ны нэр хүнд, чиг үүргийг ард түмэн буруу ойлгох болсон. Тэгтэл өнөөгийн Төрийн өмчийн хороо нь өмнөхөөс өөр, хувьчлалаас гадна төрийн өмчийн менежмент нь арвижуулах, хамгаалах, хөрөнгө оруулалтын оновчтой шийдэл олох гээд зах зээл хөгжихийн хэрээр анхны чиг үүргээсээ эрс ялгаатай бодлого чиглэлтэй байгууллага болоод ирж байгаа юм. Ингээд ирэхээр ТӨХны тухай хуучин сэтгэлгээг дотроо ч, гаднаа ч шинэчлэх шаардлага тулгарч байгаа юм. Үүний тулд төрийн өмчит компаниуд ашигтай ажиллая, ашиггүй хөрөнгө оруулалт, агуулахад мартагдсан түү хий эд гэдгийг өөрчилье гэсэн ал хам хийгээд бодит үр дүнд хүрч бай на. Энэ тал дээр төрийн өмчит компанийн захирлууд санаа нэгдэн ажиллаж байгаа. Бидний энэ жилдээ хийх хамгийн гол шинэчлэл бол алдагдалгүй ажиллах тогтолцоог бүрдүүлэх юм. Энэ тогтолцоо ажиллаад ирэхээр 2013 оны сүүлчээс үр дүн нь харагдаад эхэлнэ.
-Алдагдалтай ажиллаж байгаа байгууллагуудын тогтолцоог 2013 онд өөрчилье гэж ярьж байна. Тэгвэл өмнөх Засгийн газар, ТӨХ-ны бодлого юунд чиглэгдэж байсан юм бэ?
-Өмнөх дарга нар ямар нэг бодлого баримталж ажиллаад үр дүнд хүрээгүй гэж хэлэх нь ёс зүйн хувьд боломжгүй зүйл. Өмнөх дарга нар бол янз бүрийн цаг үед ажиллаж байсан. Нөхцөл байдал нь ч өөр өөр байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам түүх бүгдийг нь шүүж харуулна. Өнөөгийн болон ирээдүйн нөхцөл байдлыг харахаар ТӨХ сайн менежер, зохицуулагч баймаар надад санагддаг. Төрийн өмчит компаниуд бие биеэ дэмжин, харилцан ашигтай ажиллаж байж энэ алдагдлыг бууруулах учиртай. Миний анзаарснаар төрийн өмчит байгууллагууд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг явж ирсэн байна. Хүнээр бол хэтэрхий хувиа хичээсэн үйлдлүүд ч гаргаж байсан байх юм. Цаашид бүгдээрээ хамтарч нэг зүйлийн төлөө биенээ дэмжиж, болохгүй, бүтэхгүйг нь шударга хэлж алдаа гаа засаад явна. Үүнд л ТӨХ-ны зохицуулалт шаардлагатай байгаа. Энэ зохицуулалтыг хийгээд явж байна.
-Эрчим хүчний зохицуулах хорооноос Төрийн өмчийн хороонд шаардлага хүргүүлжээ. Тэд төрийн өмчит станцуудын төсвийг хэтрүүлэн баталж эрчим хүчний салбарыг алдагдалд оруулдаг гэж шүүмжилсэн?
-Ажил хэрэгч шүүмжлэлийг бид хүлээн авна. Энд нэг зүйл байдаг. Ма най төрийн өмчит газрууд нэг талаас ТӨХ, нөгөө талаас чиглэлийн яам, агентлагт давхар удирдагдаад явдаг. Миний хувьд ТӨХ-ны ажлыг авсан цагаас л тэр яам, агентлаг, банкууд, бас МҮХАҮТ-тай илүү ойр хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Миний бодсон шиг илүү ойр хамтарч ажиллахад бас хугацаа хэрэгтэй юм шиг байна. Бидэнтэй хамтарч ажиллах шаардлагатай байгаа төрийн институтийн нөхд үүд бидний гаргасан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураагүй л байна. Эрчим хүчний зохицуулах хорооны шүүмжлэл бол ТӨХ, зохицуулах хороо, эрчим хүчний компаниудын хоорондох уялдаагүй, зохицуулалтгүй ажилласны л нэг жишээ. Цаашид өмнөх үеийн ийм алдааг гаргахгүйн төлөө ажиллана. Ингэхийн тулд ТӨХ СЗХ, Үндэсний аудитын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТ, банкуудтай илүү ажил хэрэгч, тууштай хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Ингэж чадвал нөгөө яриад буй алдагдалгүй ажиллах тогтолцооны нэг хэсэг нь бүрдэх юм.
-Лениний музейг төр эзэмшилдээ авсан. Одоо ямар зориулалтаар ашиглах гэж байна вэ?
-Лениний музейг зориулалтаар нь ашиглана. Музейн асуудал дээр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл маш их санаачилга гарган ажиллаж байгаа. Олон сая жилийн өмнө Монголын нутагт амьдарч байсан түүхэн амьтныг бид тухайн үеийн төрийн буруу тогтолцооноос болж алдсан. Түүнийгээ олоод ирж байна. Энэ бол том амжилт. Гэтэл хэсэг бүлэг хүмүүсийн амин хувиа хичээсэн байдлаас болж дэлхийд данс тай үзмэр маань байргүй болчихсон бай даг. Төр, ард түмэн хохирсоор бай на. Бид өдийд Лениний музейд үзмэрээ байршуулчихсан бол гаднын жуулчдыг татах бас нэг томоохон ажил болох байлаа.
-ТӨХ–ноос төрийн өмчийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн гурван жилийн санхүү- гийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн. Ямар үр дүн гарсан бэ?
-Судалгааны үр дүнд 50 тэрбумын алдагдал гэсэн цочирдмоор тоо гарсан. Энэ хэмжээний алдагдлыг 34 компани хүлээсэн байдаг. Алдаг далд төрөл бүрийн шалтгаан бий. Компани бүрийн алдагдлыг буу руулж ашигтай ажиллах гарцыг ТӨХ судалж байгаа. Алдагдлыг бууруулах менежментийн шинэ тог толцоог санаачлаад байна.
-Энэ талаар дэлгэрэнгүй тайл барлахгүй юу?
-Миний хэлээд байгаа таван зарчим бол нэгд, удирдах арга барил, хоёрт, ажлын уялдаа холбоо, гуравт, хариуцлага, дөрөвт, дотоод нөөц бололцоо, тавд бие биенээ дэмжсэн хамтын ажиллагаа юм. ТӨК-иуд маань энэ зарчмаар хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ гэсэн санаа. Байгууллага бүр өөрийн онцлогтой, нийгэмд үзүүлэх үйлчилгээ нь өөр юм. Жишээлбэл, эрчим хүчний компани гэхэд л үнэ тарифыг нь нэмэгдүүлбэл өндөр ашигтай ажилладаг салбар. Гэтэл үнэ нэмснээр ачаа нь ард түмэнд очно. Тийм учраас төр өнөөдөр үнийг барьж байгаа. Бариад байхаар алдагдал тай ажиллах систем рүү ороод бай гаа юм. Зах зээлийнхээ сонгодог ут гаар ажиллахгүй байна гэсэн үг. Гэх дээ бүгдийг үнэ нэмэх биш до тоод нөөц бололцоогоо ашиглаад өрт гөө бууруулж, нэгж төгрөгт оногдох үр өгөөжийг нэмэгдүүлбэл үр ашигтай ажиллах боломж бас бий. Үүний тулд дээр хэлсэн шинэ тогтолцоонд заасан байгууллагын дотоод нөөц боломжоо сайн менежмент хийж удирдах гээд байгаа юм.
-Төрийн өмчийн компанийн ажилчдад хувьцаа эзэмшүүлнэ гэсэн мэдээлэл байдаг. Энэ асуудал ямар шатандаа явна вэ?
-Төрийн өмчит компанийн ажилч дад хувьцаа эзэмшүүлэх бол яриа ны түвшинд л байгаа. Ингэхийн тулд эхлээд Төрийн өмчийн компаниудын хувьцааг Хөрөнгийн биржид гаргана. Хувьцаа нь нийтэд ху дал даалагдаж байж компанийн хувь цааг ямар нэг байдлаар эзэмших нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр энэ асуудалд хугацаа, бас зарчмын шийдвэр гаргах хэрэгтэй байгаа л даа.
-Төрийн өмчит газруудын удирдлагатай байгуулах гэрээг дөрөв биш, нэг жилээр байгуулна гэж та хэлсэн. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн дарамж шахалт ирэх юм уу?
-Намайг шийдвэр гаргах түвшинд ч, гүйцэтгэх түвшинд ч дэмжиж байгаа. Олон хүмүүс хэлж байна. Таны шийдвэр зөв байна, ганц төрийн өмчит байгууллагуудын хувьд ч биш төрийн бүх шатанд ингээсэй гэж байна лээ. Ер нь төр хүнээ томилж, итгэл хүлээлгээд дэмжээд явах ёстой. Тэгж чадаагүй нэгнийг сольдог, хариуцлага тооцдог бас нэг талын чадамжтай байх ёстой.