УИХ-ын ээлжит бус чуулган түүхэндээ анх удаа нэг ч асуудал хэлэлцэн батлалгүйгээр завсарлав. Уг нь аливаа асуудлыг цаг алдалгүй шийдэх зорилгоор ээлжит бус чуулган зарладаг, түүнийгээ ч хэрэгжүүлдэг байлаа. Гэхдээ энэ удаа хэлэлцэх асуудал нь томдож, шийдэх хугацаа богинодож, улстөржих нь олдсоноор их санасан газар есөн өдөр хоосон хуралдах нь тэр. Гадаадын хөрөнгө оруулалтыг буцаан татаж, эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газраас таван ч хуулийн төсөл өрг өн барьсан. Гэвч хэлэлц үүлгийн явцад таваас гурав, сүүлдээ хоёрыг нь батлахаар Бүлг үүд тохиролцсон нь манай уран сайхны нэгэн кинон дээр хадлангийн машины 14 сэлбэг захихад ганцтай ирдэг хэсгийг санагдуулаад авсан. Кинон дээр захиалсан сэлбэгээс хасагдсаар нэгтэй үлддэг бол манай УИХ хоёроосоо хоосон дээр буулаа.

50:50 ХУВЬ
Ээлжит бус чуулганы хугацааны 50 хувийг сөрөг хүчнийхэн “дайралт” хийж, олонх биеэ хамгаалахад зориулсан учраас эхний хэдэн өдөр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнөж чадаагүй нь үнэн. “Цаг алдаж чуулган зарлалаа, эдийн засаг сайн байгаа юм бол хуралдахын хэрэг юун, алтаа ухах замаар л гарц хайлаа, Ерөнхий сайд болон холбогдох сайд нар огцрох ёстой” гэх мэтээр МАН-ынхан шүүмжилсэн. Байнгын хороо, чуулганы хуралдах явцыг харсан иргэд хэрүүл маргаанаас нь бүр залхсан. Улмаар МАН-ынхан Алт ны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслөөс завсарлага авав. Ингээд уг хуулийн төслийн ирээдүйг намрын чуулганд даатгахаас аргагүй болсон. “Урт” нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг цаг хугацаанд баригдалгүйгээр судалж батлах ёстой гээд АН, “Шударга ёс” эвсэл өөрсдөө хойшлуулчихлаа.
Ийнхүү таван хуулийн төслөөсөө ээлж дараалан сугалж тавьсаар Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл л тунаж үлдсэн юм. Засгийн газраас өргөн барьсан төслийн цоорхойг цойлдоод батла хаар Бүлгүүд санал нэгдэв. Ажлын хэсгүүд оройхон гараад ширүүхэн дайрсан ч нийт хугацааны 50 хувийг улстөржөөд дэмий өнгөрүүлчихсэн учир амжсангүй. УИХ-ын дарга үүнийг “Ажлын хэсэг дээр 170 гаруй ажил хэрэгч санал гарсан ч цэгцлэх цаг хүрээгүй” хэмээн сануулна лээ.
Гэхдээ МАН-ынхан ч, АН-ынхан ч “Энэ УИХ түүхэндээ анх удаа зөвшилцөж ажиллаж чадсан” гэсэн дүгнэлттэй үлдэж байх шиг байна. Бас таван хуулийн төслийн гурвыг хэлэлцэхээр дэмжиж, хоёрынх нь анхны хэлэлцүүлгийг хийж, батлахад “бэлдэж” өгснөө тэд “үр дүн” хэмээн үзэж байгаа аж. Улстөрчид маргаж, эдийн засгийн бэрхшээлээ шийдэх гэж зовж байх зуур долларын ханш бага боловч буурчээ. Үүнийг л ээлжит бус чуулганаас гарсан бодит үр дүн гэж үзэж болох юм.
ИРЭЭДҮЙД ЮУ БОЛОХ ВЭ
Сөрөг хүчнийхэн ээлжит бус чуулганыг гомдлоор эхлүүлсэн ч сэт гэл хангалуун дуусгажээ. Үргэлж л хүч хэрэглэх замаар ажил ладаг бай сан олонх энэ удаа тэдний үгийг сон сож, зөвшилцөж, хүлээцтэй хандсан уч раас тэр. Гэвч эдийн засгаа “хям раа сан” Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн болон Уул уурхайн сайд нарыг огцруулж, хариуцлага тооцох санаагаа тэд орхихгүй. Дээрээс нь МАН-ын энэ санаачилгыг дэмжигчид АН дотор ч бий. Тиймээс намрын чуулганаар улс төр бужигнаж магадгүй учраас Н.Алтанхуягийн Засгийн газар тайвшрах болоогүй байна. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд болон нэр бүхий сайд нарыг огцруулах асуудалтай зэрэгцээд Засгийн газрыг шинээр бүрдүүлэх асуудал сөхөгдөж мэдэх нь. АН, МАН хоёр дахин хамтарна гэсэн яриа мэр сэр дуулдах болсон нь санамсаргүй биш бололтой. МАН-ын лидер улстөрчид “АН-ынхан улс орныг авч явж чадах уу гэдэг шалгалтын өмнө байна” гэх зэргээр түншсэн байдлаар санаагаа илэрхийлэх болов. “АН-ынхан итгэл даадаггүй, хамтарч чаддаггүй” гэх мэтээр тэд өнгөн дээрээ тайлбарлаж байгаа ч Засгийн эрхийг хуваан барих хүсэл сонирхолтой гишүүд МАН-д цөөнгүй бий.
УИХ-ын намрын чуулган ирэх сарын 1-нд буюу маргааш нээлтээ хийнэ. Ээлжит бусаас ээлжит чуулганы хооронд дөрөвхөн өдрийн зай л байсан гэсэн үг. Намрын чуул ган Засгийн газрыг ганхаах, бүрэлдэх үүнд орсон намуудаа өөрчлөх шинэ мэдээтэйгээр эхэлж байна. Эдийн засаг сайжрах уу, Засгийн газар өөрчлөгдөх үү гэдгийг айсуй өдрүүдэд л харъя даа.