УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ерөнхий сайдын товч мэдээллээр эхэлсэн хуралдаан гишүүдийн асуултаар хөвөрсөн. Хамгийн түрүүнд товчлуур дарж, асуулт асуух гишүүдийн салхийг хагалсан Д.Оюунхорол гишүүн МАН-ын бүлгээс төсвийн төслийг судалж, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий бүлгийн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан юм. Ардын намынхан төсвийн төслийг төсвийн ерөнхий хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдөж байна гэж үзсэн учир Засгийн газар төслөө татаж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -“Чингис” бондын мөнгийг төсөвт оруулж тооцохгүй юм уу. Энэ жилийн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж байна. Хууль зүйн логикоор бол төсвийн тодотголыг ирэх жилийн төсвөөс түрүүлж хэлэлцэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-д оруулахгүй байгаагийн шалтгаан юу вэ. Мөн ирэх жилийн төсвийн үзүүлэлтүүд төсвийн хүрээний мэдэгдлээс зөрүүтэй байгаа нь юутай холбоотой вэ?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Бондын мөнгө төсвийн урсгал зардалд огт зарцуулагдахгүй. Цэвэр хөрөнгө оруулалтад чиглэж байгаа. Тиймээс төсвөөс тусад нь авч үзсэн. Төсвийн тодотголын төслийг өнөө маргаашгүй оруулах болно. Эхлээд ирэх жилийн төсвийг хэлэлцэж байтал төсвийг тодотгох шаардлага аяндаа ойлгогдох учраас тодотголыг одоо оруулж ирэхээр болж байгаа юм. Та бүхэн Төсвийн хүрээний мэдэгдлийг зөрчсөн гээд байх юм. Энэ улс орныг цаашид дампууруулахыг хүсээд байгаа юм уу. Хуучнаар нь оруулбал зарлага өндөр гарна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Ерөнхий сайд цалинг яг хэдийд нэмэх вэ гэж битгий асуугаарай гэж дахин дахин анхааруулаад байх юм. Тэгвэл цалин, тэтгэврийг оны эхний хагаст нэмж чадах уу. Инфляцийн түвшинг доогуур барина гээд байгаа нь цалин нэмэхгүй гэж тооцоолж байгаатай холбоотой гэж бодож байна. Олон он дамжсан ч дуусаагүй барилга, байшинг үргэлжлүүлж барих юм уу, эсвэл нураах юм уу. Ерөнхий сайд сая Сангийн яамтай санал зөрдөг болсноо хэллээ. Засгийн газрын тэргүүн нь орон тоо битгий нэм гэсээр байтал Сангийн яам нь төрийн албан хаагчдын тоог 3000-аар нэмэгдүүлэхээр төсөл оруулсныг юу гэж ойлгох вэ. Энд ингэж хэлсэн нь хариуцлагаас мултрах гэсэн оролдлого шиг сонсогдож байна.
Н.Алтанхуяг: -Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 тэрбум төгрөг тавьсан. Хэзээ, яаж нэмэгд үүлэхээ Засгийн газар шийдэх нь зүйтэй. Өдөр, сарыг нь зарлачихаар цалин нэмсэн болдоггүй шүү дээ. Тэдгээр байшин, барилгыг нураана гэж хэлээгүй. Заримыг нь хувьчлах боломжтой. Хувийн хэвшлийнхэн аваад бариг л дээ. Ер нь төрийн байгууллага шинээр байшин барьдаг явдлыг болих хэрэгтэй. Тэдгээр орон тоо сая хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой. Сургууль барьчихсан юм чинь багш хэрэгтэй шүү дээ. УИХ-аас баталсан хуулийн дагуу зарим орон тоог нэмэх хэрэгтэй байна. Нийт 875 орон тоо нэмэгдэх тооцоо гаргасан.
УИХ-ын гишүүн А.Тлейхан: -Ирэх оны төсвийн төсөл холбогдох хуулиудыг зөрчсөн нь хэд хэдэн зүйлээс илэрхий байна. Тухайлбал, өрийн хэмжээ 8.3 их наяд төгрөгөөс хэтрэхгүй байх ёстой байтал 10.3 их наяд болгосон байна. Төсвийн хөрөнгө оруулалт дэндүү бага байна. Мөн эрчим хүчний салбарт бий болгож буй шинэ эх үүсвэрүүдийн бүтээгдэх үүнийг хэрэглэгчдэд хүргэх дамжуулах сүлжээ барьж байгуулах хөр өнг ө 2014 оны төсөвт байхгүй юм. Мөн төс өлд бичсэнийг харахад ирэх жил оюутнуудад тэтгэлэг олгох ч юм шиг, олгохг үй ч юм шиг ойлгогдохооргүй бичжээ. Үүнийг тодруулахг үй юу. Цалин тэтгэврийг 30- аас доошгүй хувиар нэмэх ёстой.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Төлж чадахгүй зээл өр болдог. Энэ бол өр биш, хугацаа нь болоогүй зээл. Зээл бүхэлдээ бүтээн байгуулалтад чиглэх ёстой.
Эрчим хүчний сайд М.Сономпил: -Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад дулаан, цахилгаан дамжуулах дэд бүтцийн хөрөнгө тусаагүй нь үнэн. Бондын хөрөнгөнөөс 360 гаруй тэрбум төгрөгөөр дулаан, цахилгаан дамжуулах дэд бүтцийн ажил хийгдэж байгаа. Энэ жил 190 гаруй тэрбум төгрөгийн ажил хийнэ. Ирэх жил бүрэн дуусгана.
Н.Алтанхуяг: -Оюутны тэтгэлгийг өгдгөөрөө өгнө. Дээр нь МСҮТ-д суралцагчдад олгох тэтгэлгийг мөн 70 мянган төгрөг болгоно. Үүнд 12.5 тэрбум төгрөг зориулна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: -Энэ төслөөр явбал ирэх жил өтөнд идүүлж, өрөнд баригдахаар юм байна. Засгийн газраас шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх он дамжих үнэт цаасны хэмжээг 1.4 их наяд төгрөгт хүргэснээс эргэн төлөлт нь 500 орчим сая төгрөг болж байна. Ингэхээр Монгол Улсын дотоод өр нэг их наяд төгрөгөөр өсөхөөр байгаа юм. “Чингис” бондыг Монгол Улсын өр гэж хэзээ хүлээн зөвшөөрөх юм бэ?
Н.Алтанхуяг: -“Чингис” бондын тодорхой хэсгийг өр гэж үзэх ёстой. Жишээ нь, бондын хөр өнгөөр аймгууд руу хатуу хучилттай зам тавьж байна. Энэ нь шууд мөнгө болохгүй ч дам агуулгаараа Монголын эдийн засагт үлэмж том нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, үүнтэй холбоотойгоор экспортын орлого 10 дахин нэмэгдэх тооцоотой. Энэ оны төсвийн орлогын гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, улс орны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх онд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байна. Тиймээс төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд 865 тэрбум, нийт зарлага долоон их наяд 275.1 тэрбум төгрөг болж буурчээ. Харин төсвийн нийт алдагдал 410.1 тэрбум төгрөг болж ДНБ-ий хоёр хувьд багтахаар төсвийн төсөлд тусгажээ. Төсвийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр гишүүдийн санал, шүүмжлэлээр үргэлжилнэ.
Б.НОМИН