УИХ ойрын үед энэ оны улсын төсөвт тодотгол хийж, 2014 оны улсын төсөв, Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлого зэрэг улс орны хөгжил, эдийн засагтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч энэ асуудал албан тушаалтнуудын учир битүүлэг хойрго зангаас болж удаашрах төлөвтэй. Нэг бол төсөв, мөнгөний бодлогын талаарх нарийн мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгөх учиртай Ажлын хэсэг, яам, тамгын газрын эрх мэдэлтнүүд сураггүй алга болж, эсвэл Байнгын хороо төдийгүй УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй, хуралдаан үе үе тасалдаж байгаа юм. Юутай ч энэ оны улсын төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой болов. Төсөв тасарч, эдийн засаг сульдах дохио өнгөрсөн хавраас дуулдсан бөгөөд хот, хөдөөд хийгдэх учиртай ажлууд бүтээн байгуулалтын оргил улиралд эхлээгүй байсан нь сайны дохио биш байсан.
Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн хямрал, энэ оны улсын төсөв тасарч буйн бурууг гадаад худалдаа, экспорт, импортын алдагдалд “үүрүүлэх”-ээр эргэлтгүй шийдсэн бололтой. Энэ онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 30 орчим хувиар буурсан. Нөгөө талаар өмнөд хөрш дотоодын эдийн засгийн өсөлт өө царцаах бодлого барьж буйн улмаас манай экспортод гаргах нүүрсний хэмжээ 21 хувь буурсан. Ийнхүү импорт буурахад хөрөнгө оруулагчид ч нөлөөлсөн гэнэ. Хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл нь нэгэнт хумигдсан хөрөнгө оруулагчид машин тоног төхөөрөмж, түлш шатахуун болон бусад бүтээгдэхүүн нийл үүлэх ажлаа зогсоосон тул импортын хэмжээ 2013 оны эхний найман сарын байдлаар 8.6 хувиар буурч, 4.2 тэрбум долларт хүрчээ. Энэ бол төсвийн тодотголыг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэсэн Сангийн яамны ажлын хэсгийн мэдээлэл.

Төсвийн дэл сул зардал танагдах уу
Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 оны төсвөөс тасарч буй 1.1 их наяд төгр өгтэй тэнцэх хэмжээний мөнг өөр улс орны хэмжээнд хийх бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байв. Гэвч бараг л юу ч хийж амжсангүй. Төсвийн тодотгол бэлтгэсэн санх үүчдийн 2013 оны улсын төсвөөс юуг хасаж, юуг нэмж болох тухай жагсаалтаас сөх өж харвал төсөв танах төлөвлөг өөнд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шуудан холбоо, дотоод гадаад томилолт, тоног төхөөрөмж, эд хогшил, автомашин худалдан авах, байрны түрээс, ээлжийн амралтаар нутаг явах, товхимол тараах материал, давтан сургалтын зардал, албан контор шинээр барих болон засварлах зэрэг дэл сул зардлаас илүү орон нутгийн чанартай бүтээн байгуулалт, нийт хүн амын хувьд туйлын чухал эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын салбарын зардлууд түлхүү өртс өн нь анхаарал татлаа.
Тухайлбал, Тавантолгойн уурхайг түшиглэн барих цахилгаан станц, Баянзүрх дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил, Орхон аймаг болон Сонгино дэд станцын агаарын шугамын шинэчлэл, Чингэлтэй дүүргийн Их тойруугийн дэд станц, Улаанбаатарын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зэрэг олон ажлын зардлын талыг төсвийн тодотголоор хасаж мэдэхээр байна. Мөн төсвийн танааст шинээр баригдах болон сэргээн засварлах ээлжээ хүлээж буй нийслэл, аймаг, сумын хэмжээний сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг багтаах санал УИХ-ын гишүүдэд очжээ. Тиймээс олон жилийн элэгдэл хорогдлоо даахгүй шахам болсон сургууль, цэцэрлэгийн шинэчлэлийг багачууд энэ онд бүү хэл ирэх онд ч үзэхгүй байж магадгүй болжээ. Эдгээр салбартай зэрэгцэн иргэдэд хамгийн чухал эрүүл мэндийн салбар төсв өө тануулах бололтой. Ард түмний эрүүл мэндийн манаанд зогсох үүрэг хүлээсэн энэ салбараас царцаж буй ажилд улсын тодотголтой төрөлжсөн мэргэжлийн 16 төв, аймаг дүүргийн 35, сум, сум дундын 328, өрхийн 218 эмнэлэг багтаж байгааг сануулах нь зөв болов уу. Мөн эрүүл мэндийн төвлөрсөн арга хэмжээнд зарцуулах 5.1 тэрбум, халамжийн сангаас олгодог зардал хоёр тэрбум, орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх 38 тэрбум төгр өг зэрэг олон арга хэмжээний зардал хасагдахаар болж байна.
Буруутан нь хэн бэ
Оны заагт олон улсын зах зээлд “Чингис бонд” гаргаж, халаасаа чамг үй зузаалсан Шинэчлэлийн Засгийн газарт хот, хөдөөд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг жигдхэн урагшлуулах боломж байсан. Гэвч Засгийн газар бондын мөнг өөр автозам, “Шинэ төмөр зам”, нийслэлийн дэд бүтцийг сайжруулах “Гудамж” төсөл болон Тавантолгойн уурхайд цахилгаан станц барьж байгуулах зэрэг тоймтой хэдэн ажлыг дэмжиж, түүнээ зун, намрыг дамжиж долоо хоног тутам мэдээлсэн. Өдгөө тэрхүү рекламны ард эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаатай холбоотой олон ажил нуугдан үлдсэн нь ил болов. Засгийн газар төсөв тасарсны улмаас эдгээр ажлыг санхүүжүүлж дөнгөөгүй нь үнэн бөгөөд төсвийн тодотголоор бүрмөсөн “жийж” буй аж. Түүнчлэн орон нутгийн хөрөнгө оруулалт саатахад 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг төсөлгүй барилга байгууламжийг олноор багтаасан нь нөлөөлжээ. Эрхэм гиш үүдийн ил далд лообийгоор улсын төсвийн жагсаалтад багтсан барилга байгууламжийн талаас илүү хувь нь энэ онд баригдсангүй. Төсвийн тухай хууль болон бусад хуулийг зөрчин ногоон гэрлээр батлагдсан зураг төсөлгүй эдгээр барилгыг санаачлагчид нь энэ онд барихаар зүтгэсэн. Гэвч замд нь Худалдан авах ажиллагааны газар “тээглэсэн” гэдэг юм. Шинэхэн байгуулагдсан эл албаны ажил үүргийн хуваарь тодорхойгүй, мэргэжилтнүүд нь ажлаа мэдэхг үй байна гэх гомдол энэ оны турш өрнөсөн. Засгийн газар энэ онд улсын хэмжээнд 750 гаруй тендер зарлах ёстой байсан. Үүний 399-ийг Худалдан авах ажиллагааны газар хариуцан гүйцэтгэх ёстой байж.
Оны өмнө Засгийн газар Худалдан авах ажиллагааны газарт тендерийн жагсаалтаа хүргүүлсэн ч эл газар ихэнх тендерүүдээ харьяа салбар, яамд руу буцаасан байдаг. Үнэн хэрэгтээ хувийн хэвшлийнхэн арчаагүйдээ ажлаа унагачихаагүй. Тэд бүтэн жилийн турш төрөөс зарласан тендерийн араас чих тавьж, нийслэл, аймаг, дүүрэгт цоо шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газрын байнгын “манаач” болсон. Харин улсын хэмжээнд явагдах бүх тендерийг цахим хэлбэрт оруулж, тендерийн материалыг сонирхсон ямар ч аж ахуйн нэгжид тэгш олгоно гэсэн сүржин тодотголтой байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газар энэ онд төрийн албаны бүтцийг данхайлгаж, төсвийн зардлыг нэмэхээс өөр гавьяа байгуулсангүй.
Оюутолгой, Тавантолгойгоос ашиг олно гэж найдах цаг мөн үү
Өнөөдөр энэ оны улсын төсвийн алдагдлыг хаанаас, хэрхэн нөхөх талаар хэлэлцэж буй УИХ-ын гишүүдийн гар дээр 2014 оны улсын төсвийн төсөл очоод байгаа. Үүнд Н.Алтанхуягийн Засгийн газар ирэх онд дотоод зах зээлд 1.4 их наяд төгрөгийн бонд босгож өр тавих тооцоо бий. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг 20 орчим хуульд өөрчлөлт оруулах санал ирүүлсэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “Монгол Улс ДНБ-ий 40 хувьтай тэнцэх хэмжээний өртэй байна” гэж заасан байдаг бол шинэчлэхээр шийдсэн эл хуулийн төсөлд энэ өрийн хэмжээг 60 хувьтай тэнцүүлэхээр тусгасан байгаа. Харин энэ өөрчлөлтийг эдийн засагчид таашаахгүй байна. Тэд Монгол Улс өр төлбөрөө бүтэн жилийн хугацаанд олох ашгийнхаа 60 хувьтай тэнцүүлж байгаа нь өрийн дарамтад ойрхон ирж буйн дохио гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын гишүүд 2013 онд “Оюутолгойн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Тавантолгойн баруун болон зүүн Цанхийн олборлолтыг нэмэгдүүлбэл экспорт өснө. Оюутолгойн ордын зэсийн баяжмал экспортод гарч, нүүрсний экспортын хэмжээ оны сүүлийн хагаст нэмэгдсэнээр экспортын орлого өмнөх оноос долоон хувиар өсөх тул 2014 оны төсвийг өөдрөгөөр хар” гэж УИХ-ын гишүүдэд тулгалт хийж байгаа сурагтай.
Төсвийн алдагдал нь 1.1 их наяд төгрөгт хүрээд байгаа Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн онд 2013 оны улсын төсвийг батлахдаа яг энэ үлгэрийг яриад сууж байсан санагдана. Явуург үй нь тодорхой энэ хуурамч төс өөл өл өдгөө Н.Алтанхуягийн Засгийн газрын чихийг халууцуулж байхад тэд дахиад л 2014 оны улсын төсөвт Оюутолгой, Тавантолгойгоос ашиг орж ирнэ гэсэн тооцоо оруулж ирээд байна. Оюутолгойн гэрээнд өөрчл өлт оруулж чадаагүй, нүүрсний экспорт нэмэгдэнэ гэсэн өөдрөг төсөөл өл алга байхад Засгийн газар эндээс “од” шүүрнэ гэж найдаж суугаа нь ойлгомжг үй. Юутай ч Шинэчлэлийн Засгийн газрын “мөрөөдлийн төсөв”-ийг Үндэсний аудитын газар нягталж, илэрсэн олон “но”-г засаж сайжруулах санал бэлтгэн хоёр өдрийн өмнө УИХ-д хүргүүлжээ. Аудитууд зах зээлийн төлөв байдал, гадаад хүчин зүйл, тээвэрлэлтийн нөхцөл, өмнөх жилүүдийн гүйцэтгэлийг тооцож үзэхэд ирэх онд нүүрсний экспорт 31 сая тонн хүрэхгүй, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээ хэлэлцээрээс харахад Оюутолгой төслөөс улсын төсөвт орох экспортын орлого бүрэн орж ирнэ гэсэн найдвар муу гэж үзжээ. Энэ хоёр шалтгаан нь Монгол Улсын 2014 оны төсвийн гол эрсдэл болно гэдгийг шууд хэлсэн байна. Гэвч тэдний энэ болгоомжлолыг Н.Алтанхуягийн Засгийн газар, УИХ авч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй.
Түүнчлэн шинээр батлагдах 2014 оны улсын төсөвт төрийн байгууллага болон албан тушаалтнууд урсгал зардал болон хуульд заасан үндэслэлээр албан хаагчид олгох нөхөн олговор, хөдөлмөр, ажил эрхлэлт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэрэг үйл ажиллагаанд хоёр их наяд орчим төгрөг тусгажээ. Төсөв тасарч, эдийн засаг хүндэрч буй энэ үед энэ мэтийн зардлаа хязгаарлахын зэрэгцээ яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтнуудад албан ажлын болон автомашин ашиглуулахг үй байх журам хэрэгжүүлбэл дахин 170 тэрбум, төрийн байгууллагын шагнал урамшууллыг хязгаарлавал 2.4 тэрбум төгрөг хэмнэнэ. Мөн арилжааны банкинд байршуулж буй Засгийн газрын мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, сангийн харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогоос дөрвөн тэрбум төгрөг олох боломжтой гэж үзсэн байна. Мөн газрын тосны салбарт байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-нд тусгасан орлогыг бүрэн төвлөрүүлэх, эрчим хүчний салбарт үүссэн өр авлагыг барагдуулбал цөөнгүй тэрбум төгрөг орж ирэх тооцоо ч гарчээ. “Мөрөөдлийн төлөвлөгөө”-нөөс мөнгө ургахгүй тул маргаашаа зөв тооцоолсон, зардлаа танасан төсөв батлах нь улсад төдийгүй иргэдэд өгөөжтэй байхсан.