Зунаас хойш дуншсан МАН-ын 27 дугаар Их хурал энэ долоо хоногт эхэлнэ. Ялагдал хүлээсэн цөөнгүй сонгуулийн буруу, зөвийг хэлэлцэж, удирдлагаа өөрчилж, намын шинэчлэлийг хөндөх энэхүү хурлын төлөөлөгчид мандатаа авчээ. Төр барих эрхийг өрсөлдөгч улс төрийн намд шилжүүлж, сөрөг хүчин болсон МАН-ын их хурал олны анхаарлын төвд байгаа. Энэ талаар тус хурлын төлөөлөгч Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Олон жил төр барьсан улс төрийн намын удирдлага хэний гарт очиж, энэ нам шинэчлэлээ ямар арга замаар явуулах гэж байна вэ гэдгийг танай намын гишүүдээс эхлээд иргэд, эрх баригчид хүртэл анхаарч байгаа нь нууц биш. Хурлын өмнөх уур амьсгал харин ямархуу байх юм?
-МАН шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж, шинэ хандлага, шинэ дүр төрхтэй болоосой гэж намын гишүүд ч, нийгэм ч хүлээж байгаа. Энэ бол нийгмийн захиалга, жам ёсны үзэгдэл. Ийм хүлээлт дунд эхлэх хурлын шийдвэр МАН-ыг зөв хандлага, зөв бодлоготой, зөв дүр төрхтэй, орчин цагийн нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангасан нам болж төлөвших суурийг бэлдэнэ гэж найдаж байна. Олонх гишүүн ийм байр суурьтай байгаа болов уу.
-МАН-ын шинэ дарга, ЕНБД хэн байх вэ гэсэн таамаг дэгдэж, тодорхой хүмүүсийн нэр ч дуулдаж эхэлсэн. Нам доторх бүлэглэлд намын удирдлагын суудал чухал болохоос шинэчлэл, улс төрийн намын төлөвшил сонин биш байгаа юм биш үү?
-Нийгэм болон гишүүдийн зүгээс хүлээж байгаа өөрчлөлтийг мэдээж хэрэг намын шинэ удирдлагын баг хэрэгжүүлж таарна. Бүх асуудал давуу талтай удирдлагад суурилдаг учраас шинэ удирдлага өөрчлөлт дагасан шинэчлэлийг шинэ үеийнхэнтэйгээ хамтарч хэрэгжүүлж байж амжилтад хүрэх нь тодорхой. Ингэж чадвал МАН нэгдсэн нэг дүрмээр үйл ажиллагаа явуулдаг, сахилга баттай, зөв хандлага, зөв дүр төрхтэй, хариуцлагатай улс төрийн хүчин болж чадна. Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл олон ургальч үзэл бодлын эрх чөлөөг хариуцлага гэж ойлгох хандлага давамгайлж ирсэн. Гэтэл олон ургальч үзэл бодлоор батлагдсан намын дүрэм мөнөөх үзэлдээ дарагдан үнэгүйдчихлээ. Нөгөө талаар дүрмээс давсан эрх чөлөө нь гишүүдийг хагаралдуулж, цаашлаад нийгэмд сөрг өөр нөлөөлж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тийм учраас энэ Их хурлаар үүнийг эмхэлж, МАН улс төрийн зөв баримжаатай, олны итгэл хүлээсэн шинэ улс төрийн нам болж төлөвшиж байгаагаа харуулах ёстой.
-Төр барих туршлага МАН-д хангалттай бий ч улс төрийн намын хөгжил, төлөвшил тал дээр эрч нь нэлээд саарч байгааг сүүлийн жилүүдэд болж буй үйл явдлууд харуулж байгаа. УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнө амжиж МАН энэ өөрчлөлтийг хийж чадах уу?
-Сонгуульд ялсан улс төрийн нам төрийн эрхийг авч, улс орноо удирдах нь ардчилсан тогтолцооны үндсэн зарчим. Туршлагаас харахад улс төрийн нам нь төлөвшиж чадсан АНУ, БНСУ зэрэг орны төрийн алба нь боловсон хүчний ур чадвар, хариуцлагын хувьд бэхэжсэн байдаг. Энэ бол улс төрийн нам өөрөө төл өвшсөн, улс орноо удирдахад бэлэн, бэлтгэлтэй байх ёстой чухал институц мөн гэдгийг харуулж байгаа хэрэг. Улс төрийн нам төлөвших өөр дагаад гишүүд нь төлөвшиж, ёс зүйтэй, зарчимтай, журамтай болдог юм байна. Олон жил төр барьсан МАН боловсон хүчний хувьд санаа зовохооргүй давуу тал бий. Харин нэгдмэл үнэт зүйлтэй, оновчтой тогтолцоотой, дотоод сахилга баттай, алсын хараатай, нийтлэг зорилготой байх ажлаа бид цаг алдалгүй эхлүүлэх нь чухал байна. МАН-д хийгдсэн энэ шинэчлэл эргээд АН болон бусад улс төрийн хүчинд сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, МАН-ын алдаа, онооноос тэд авахаа авч, гээхээ гээнэ гэсэн үг. Өнөөдөр зөв бодлого дэвшүүлж, нийгэмд хэрэгтэй, бусдад үлгэр болох загвар Монголын улс төрд харагдахгүй байгаа биз дээ. Монголын улс төрд асуудалд ёс зүйтэй, соёлтой ханддаг, харилцааны шинэ технологи үгүйлэгдэж байгаа. Хэтэрхий улст өржсөн, талцсан, өрсөлдөгчөө харлуулсан энэ технологийг бид өөрчлөх л ёстой.
-Сонгуулийн ялагдлын шокноос гарч чадахгүй яваа хэмээн шүүмжлүүлж буй МАН-ын гишүүд шинэ удирдлага болон УИХ дахь МАН-ын бүлэгт том итгэл дайх нь тодорхой. Бас санасан хэмжээнд хүрэхгүй бол “байранд чинь тавина” гэж сануулахаа ч мартахг үй байх. УИХ дахь намын бүлгийг ер нь яаж идэвхжүүлбэл зүгээр вэ?
-УИХ дахь намын бүлгийг сөрөг хүчний байр сууриа хамгаалж чадахгүй байна гэж яаран дүгнэж болохгүй л дээ. Харин эрх баригчдын олонхиор түрий барьж шийддэг арга барил МАН-ын бүлгийг хуурай шүүмжлэгч болгож харагдуулж ирсэн гэвэл үнэнд ойртох байх. АН өөрөө барууны үзэл баримтлалтай нам хэрнээ ардчиллын амин сүнс болсон улс төрийн эрх чөлөөг хязгаарласан олон алхам хийсний нэг жишээ нь манай намын УИХ дахь бүлгийг хугацаанд нь байгуулахаас татгалзсан явдал. Бүлэг байгуулалгүй гацаах зуураа эрх баригчид Орон нутгийн ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн зэрэг олон чухал хуулийг өөрт ашигтайгаар баталж чадсан. Энэ бүгдийг олонхиор түрий барьсан үйлдэл гэж харж болох ч цаад талдаа ардчиллын ирээдүйд санаа зовох асуудал үүсгэж байгаа нь нууц биш. Үүнийг бид ярих ёстой. Ардчилал өөрөө хөгжин, бэхжиж байх ёстой.
Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд ардчиллыг хөгжүүлсэн ч, бэхжүүлж чадалгүй ухарсан жишээ дэлхийд цөөнгүй бий. Энэ ухралт нь тухайн оронд ардчиллын эрх чөлөө боомилогдсоноос болсон байх жишээтэй. Би 2008 оноос Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажилласан. Энэ хугацаанд улс орноо төлөөлж, Вашингтонд төвлөрдөг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагын ажилд оролцож байсан. Энэ нийгэмлэгийн Удирдах зөвлөлийг 2009 онд Португал улсаас Литва улс шилжүүлж авсан. Үүний дараа 2011 онд манай Литва улсаас хүлээн авсан. Намайг ажиллаж байх үед өнгөрсөн хавар Улаанбаатарт зохион байгуулсан хурлын төлөвлөгөө баталж, АОХН парламентын, залуучуудын, иргэний нийгмийн байгууллагуудын, эмэгтэйчүүдийн, боловсролын форумыг тус тусад нь байгуулж байлаа. Монгол Улс АОХНийн орнуудыг даргалахдаа “Ардчиллын боловсрол” сэдвээр хурлаа зохион байгуулсан шүү дээ. Хамгийн гол нь бид ардчилал шинэчлэлийг хийж чадсан хэрнээ хэрэгжүүлж, бэхжүүлэх эгзэгтэй мөчид алдаа гаргаж болохгүй.
-АОХН-ийн орнуудын хурлын том төлөөлөгчийн нэг Мьянмарын ардчилал, хүний эрхийн төл өө тэмцэгч, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой” гэж хэлээд буцсан. Энэ үгийг тэрбээр манай эрх баригчдад зориулж хэлсэн гэх яриа нэг хэсэгтээ өрнөсөн. Гишүүн орны төл өөл өгчид ингэхэд бидэнд ямар дүн тавиад буцав аа. Танд сураг ажиг дуулдав уу?
-Мьянмарын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч энэ үгээ ямар учраас, хэнд зориулж хэлснийг мэдэхгүй. Энэ ажлаас холдоод цөөнгүй сар болсон учраас өнгөрсөн хавар Улаанбаатарт ирж хуралдсан төлөөлөгчид ямар санаа оноотой буцсан тухай мэдээлэл алга. Гэхдээ Парламент дахь сөрөг хүчнийхээ дуу хоолой, шийдвэр гаргах эрх мэдлийг тодорхой хугацаагаар боомилуулж, бизнесийн болон бусад эрх чөлөө нь мэдэгдэхүйц хязгаарлагдсан Монгол Улс тэдний анхаарлыг их бага хэмжээгээр татсан болов уу. АОХН-ийн гишүүн орнууд Монгол Улсыг ардчиллын үлгэр жишээ улс гэсэн үнэлэлт өгч, найдвар тавьж ирсэн. Бид ч гэсэн ардчиллыг зөв хүлээн авч, зөв хэрэгжүүлж чадсан гэдгээрээ 20 гаруй жил бахархаж ирлээ. Харин цаашдаа алдаа гаргаж, ухралт хийх вий гэдэгт санаа зовох ёстой болж байна.
Аливаа улс орны эдийн засгийн хөгжил ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг тогтоосон судалгаа байдаг юм. Энэ бол ардчиллаас ухарсан улс орнуудын дунд явуулсан судалгаа л даа. Нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларт хүрсэн эдийн засагтай орнууд ардчилсан тогтолцооноос ухрахг үй, тууштай хөгжүүлдэг. Харин нэг хүнд ногдох ДНБ 1500-3000 ам.доллартай тэнцэж буй эдийн засагтай улс орнууд дунджаар 18 жил болоод ардчилсан тогтолцооноос ухарч байгааг энэ судалгаа харуулсан байдаг. Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байгааг бүгд мэдэж байгаа. Ардчилсан тогтолцоогоо бэхж үүлж, хөгжүүлэхийн тулд бид тооцоо судалгаатай, эрүүл эдийн засагт найдлага тавих ёстой.
Д.ОТГОНЖАРГАЛ