МАН-ын XXVII Их хурал өчигдөр эхэллээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн маргаашнаас Орон нутгийн ИТХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдаж, улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлөх чадвар нь суларсан тус нам энэ удаагийн Их хурлаа “Шинэчлэл” малгайн дор зохион байгуулна хэмээн мэдэгдсэнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрчээ.
Нийслэл төдийгүй орон нутагт бат бөх байр суурьтай МАН шинэчлэлээ ямар арга замаар явуулж, цаашид ямар бодлого баримтлах гэж буйг гишүүд нь төдийг үй иргэд, эрх баригчид сонирхож буй. Сонгогчдын санал үнэгүйдсэн өдрүүд, Засаг солигдоход дагаж өөрчлөгдсөн төрийн албаны нүсэр бүтэц, яам, агентлаг, орон нутагт хийгдсэн хууль бус томилгоо, үнийн өсөлт, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт буурахтай зэрэгцэж ирсэн эдийн засгийн хямрал зэрэг саарал мэдээ ар араасаа хөврөх болсон. Эл мэдээнд дөжирсөн иргэдэд МАН-ын шинэчлэл тийм ч сонин биш.
Харин тэд энэ намыг хүчтэй сөрөг хүчин байж, иргэдийн дуу хоолой болох ёстой гэж үзэж буй бол МАН-ын гишүүд болон улс төрийн хүрээнийхэнд энэ хурлаас тодрох намын шинэ удирдлага туйлын сонин байгаа аж. МАН-ын Их хуралд хот, хөдөөнөөс сонгогдсон 1134 төл өөлөгч хүрэлцэн иржээ. Албаа өгөх нь тодорхой болсон намын дарга Ө.Энхтүвшин өнгөрсөн зунаас хойш “Шинэчилье” хөдөлгөөн болон гишүүдийн зүгээс шаардсан “Шат шатны сонгуульд дараалан ялагдсан шалтгааныг хэлэлцэх ёстой” гэсэн байр суурьт 70 хуудас илтгэлийнхээ нэг бүлгээр хариу барив. Тэрбээр “Удаа дараагийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгааныг сонгогч дэмжигчдийн санал МАН болон МАХН-д хуваагдсан. Намын дотоод эв нэгдэл суларсан, гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлж сонгогчдын зүрх сэтгэлд хүрч, намын анхан шатны байгууллагаа түшиж ажиллаагүй. Сонгуулийн маргааш ялдаггүй юм гэхэд хамтарсан Засгийн газар байгуулагдана гэж хэт тайвширсан. Нэр дэвшүүлэх улст өрчдийг сонгохдоо намын удирдлагууд орон нутаг, гишүүдийн ирсэн санал, судалгааг хайхраагүй” гэх олон шалтгаан нэрлэж, ялагдлын эхлэл өмнөх удирдлагаас үүдэлтэй гэдгийг битүүхэн сануулав.
НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨХ МАРАФОН
“Шинэчлэл” гэх үгээр малгай хийж буй Их хурлын эхний өдөр намын дүрэм, үйл ажиллагааг шинэчлэх, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах, 2021 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн зорилтыг тодорхойлох салбар хуралдаанууд болов. Асуудал хэдийнэ хэлэлцэгдэж эхэлсэн, өдгөө санал хурааж, эцсийн шийдвэр гаргах л үлдсэн гэж эх сурвалжууд хэлж байна. Тиймээс хурлын уур амьсгал, гишүүдийн хандлага МАНын шинэ дарга хэн байх вэ гэдэгт төвлөрчээ. Сөрөг хүчний намын даргын албан тушаалд УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАНын бүлгийн дарга Н.Энхболд нар өрсөлдөнө гэсэн таамаг түгсэн бол “Шинэчилье” хөдөлг өөнийхөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайханыг зүтгүүлэхээ мэдэгдсэн. Даргын марафонд өрсөлдөгчдийг намын хуучин дарга нар болон УИХ-ын гиш үүд дэмжиж байгаа аж. Тухайлбал, хотын фракцын тэрг үүнээр нэрлэгддэг М.Энхболд аймгуудаас дэмжлэг авч магадгүй гэнэ. Нөхцөл байдал нь МАН-ыг хүчтэй сөрөг хүчин болж чадахаас өмнө хөл дээрээ дахин босож ирэхийг шаардаж байгаа нь үнэн.
Ийм хүнд байдлаас МАН-ыг нам доторх фракц, бүлэглэлийн ашиг сонирхлыг тэнцүүлж, хууль, сөрөг хүчин болон хүчний байгууллагынхантай ойлголцож чадах нуруутай хүн удирдах нь зөв гэсэн байр суурь давамгайлж байгаа аж. Харин энэ шалтгаан М.Энхболдод боломж авчирч мэдэхээр байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдыг С.Баяр, Сү.Батболд нар зүтгүүлж байгаа гэсэн яриа өрнөж байсан. Гэвч тэрбээр “Надад бүлэг фракц байхгүй, надад нам л бий. Намын даргын алба бол хүнд алба, үүрэх ачаа нь их. Тэр тусмаа улс орны хувь заяа хамаардаг намын даргын ажил бүр ч хүнд. Тэвчээр, сахилга, хариуцлага шаардана. Хамгийн гол нь сэтгэл хэрэгтэй. Шаардлагатай бол өөрийгөө өөрчл өх, хувийн эрх ашгаа золиослох ч үе таарна. Энэ бүхнийг бодсон. Хүмүүс санал болгосон гэхээс илүү, намын хамт олон итгэл хүлээлгэвэл энэ ачааг үүрэх хэрэгтэй гэж үзсэн” гэдгээ хэлсэн байгаа. Харин экс Ерөнхийлөгчийн туслах, У.Хүрэлсүхийн зөвл өх өөр ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга болтол дэвшиж явсан Г.Аюурсайханыг “Шинэчилье” хөдөлгөөнийхөн хурлын уур амьсгалд нөлөөлж, санал хуваах зорилготойгоор нэр дэвш үүлсэн гэцгээж байна.
ИРЭЭДҮЙН ГЕНСЕК ХЭН БЭ
Ирэх он жилүүдэд МАНыг хэн удирдах вэ гэдгээс гадна тус намын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох вэ гэдэг асуулт сонирхол татаж байгаа. Энэ албан тушаалд МАН-ын Аймаг, орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар, Шведэд улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Б.Энхмандах нар өрсөлдөх нь тодорхой болжээ. Түүнчлэн хуучнаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулга нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа гэнэ. Д.Цогтбаатарыг Сү.Батболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын гишүүд дэмжиж байгаа гэнэ. Тэдний дэмжлэгээр Д.Цогтбаатарын өмнө ногоон гэрэл асахад хүрвэл түүнийг “2012 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймаг, Сүхбаатар дүүрэгт тойрог нь бэлэн байхад намын удирдлагуудтай ирээдүйд намын генсек болно” гэсэн тохироо хийж, хариуцлага үүрэхээс татгалзсан гэх шалтгаанаар унагаж магадгүй аж.
Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Бямбацогт, Д.Сумъяабазар нарын гишүүд дэмжиж байгаа гэх. Түүний нэр намын генсект хүчтэй яригдахад хүрвэл УИХын гишүүн байхдаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг санаачилж оруулж ирсэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа сонгуулийн санал хураалтын машины тендерийг АН-д өгөх ажилд оролцсон, 2012 оны Орон нутгийн сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан Говь-Алтай, Дорнод аймгийн маргааныг өөрсдийн талд шийдвэрлүүлж чадаагүй хэмээн буруутгаж мэдэхээр байгаа аж. Тэдэнтэй өрсөлд өх нь тодорхой болсон “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбатыг У.Хүрэлс үхийн хүн гэдэг ч энэ удаагийн МАНын Их хурал У.Хүрэлсүхг үй өрнөж буй. Түүнийг Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын гишүүд дэмжиж байгаа аж.
Сөрөг хүчний дуу хоолой болж байгаа намын төв хэвлэлийн Ерөнхий эрхлэгчийг нас залуу, “Хадгаламж” банкны 17 тэрбумын хэрэг, казинод үрэгдсэн мөнгөний асуудалд нэр холбогдсон зэрэг шүүмж дагалдаж магадгүй байна. Гэвч түүнийг эл хэргийн улмаас цагдаагийн байгууллагаас нэг ч удаа дуудаж байгааг үй нь аварч мэдэх юм. МАН-ын генсекийн суудлын төлөөх өрсөлдөөн тэдний дунд өрнөх бол ялах магадлал байхгүй нь нэгэнт тодорхой Б.Энхмандах, Т.Гантулга нарыг намын шинэ бүтцэд хүчтэй нөлөө үзүүлэхийн тулд хөндлөнг өөс “шидсэн чулуу” гэж үзэж байгаа юм байна. Юутай ч Т.Гантулга ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг түшиж байгаа гэх. Харин намын гиш үүд нь Т.Гантулгыг Онц их хурлыг хуралдуулах хөдөлгөөн байгуулж, намын удирдлагууддаа шахалт үзүүлэн байж албан тушаал авч явсан. Тамга атгаад нөхдөө мартсан, нөхөрсөг хүн биш гэж үзэж байгаа сурагтай.
ЭВ НЭГДЭЛ СУЛАРСАН НЬ ДАРГА, ДААМЛУУДТАЙ ХОЛБООТОЙ
Алдаа оноогоо хэлэлцэж, намын шинэ удирдлагыг сонгох энэ хурлаар МАН-ын шинэчлэлийн асуудал давхар яригдах бололтой. Ажлаа өгөх нь тодорхой болсон намын дарга Ө.Энхтүвшин намд бугшсан олон муу зуршлыг зоригтой хөндлөө. МАН--ын өмнөх дарга нарын ил хэлж зүрхлээгүйг хэлж чадсанаараа тэр тийм ч зөөлөн хүн биш гэдгээ харуулав. Тэрбээр “Гишүүд болон иргэдийн хүлээж байгаа эл шинэчлэлийн хамгийн нарийн төвөгтэй, амаргүй хэсэг нь үйл ажиллагаа, ажлын арга барилын өөрчлөлт” гэсэн юм. Түүнчлэн “Эрх барьж байсан он жилүүдэд боловсон хүчний бодлогодоо ноцтой алдаа гаргасан. Боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг боловсрол, шударга чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу гэх мэт гол шалгуурыг чухалчлаагүй. Улс төрийн хат суугаагүй, үзэл бодол, үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй, ажил, амьдралын туршлагагүй, салбарын талаар мэдлэг муутай нэгнийг албан тушаалд томилж, нийтийн эрх ашгийг боддогг үй хүмүүсээр намын удирдлага, улсын хариуцлагатай албыг бүрдүүлсэн нь том алдаа болсон. Тиймээс МАН-ын дүрэмд хүний нөөцийн бодлогыг тусгайлан суулгаж, хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг хүм үүсийн толгойг илэхгүй.
Намын буянаар сонгогдож, томилогдсон албан тушаалтнууд гаргасан алдаагаа хүлээж, шаардлагатай бол огцрох, чөл өөл өгдөх хүсэлтээ хэн нэгнээр шахуулж шаардуулалг үй гаргаж сурах хэвшлийг тогтоох ёстой” гэж захиж байв. Түүнчлэн ирэх сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа “Суудал аваад ирэх боломжтой хүн байвал дэвшүүлчихье гэх хандлагаар хандаж, хожим хор уршиг тарих этгээдийг багтааж болохгүй гэв. Ийнх үү алдаа оноогоо дэнсл үүлж, “ноосоо тушаахад” бэлдэж буй тэрбээр МАН-ын Бага хурлаас гаргах боловсон хүчний шинэ дүрэм, журамд “Бүх сул орон тоо, тавигдах шалгуур болон хэнийг, яаж томилсон тухай мэдээллийг нээлттэй, ил тод болгох, боловсон хүчнийг шударга сонгон шалгаруулалтаар тодруулж байх, найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, сүлбээ, урьд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүрмөсөн зогсоох, УИХ, Орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийг наанадаж нэг жилийн өмнө тодруулдаг болох асуудлыг багтааж байж МАН-ын ирээдүйг аварна гэсэн юм.
Мөн тэрбээр Боловсон хүчний бодлогын алдаа завхрал, явцуу эрх ашгаар нэгдэж талцсан далд сүлжээ, бүлэглэлийн өрсөлдөөн үе үе идэвхиждэг, намын дотоод ардчилал хумигдаж удирдлага гишүүд, дэмжигчдийн хооронд амьд холбоо тасарсан, ил тод байдал алдагдаж, олон түмэнд хүргэх ёстой бодитой мэдээлэл дутагдсан, удирдлагуудын хоорондох үл ойлголцол, зөрчил нь намын эв нэгдлийг сулруулсан. Эв нэгдэл эвгүйтэх нь дарга, даамлуудтай холбоотой нь үнэн” гэсэн юм. Харин түүний илтгэлд дурдагдсан шүүмжлэл үүд намын үйл ажиллагааг шинэчлэх дүрэм, журамд тусах эсэхийг салбар хуралдааны төлөөлөгчид шийднэ. Гурван өдөр үргэлжлэх эл хурлаар МАН удирдлагаа өөрчлөхөөс гадна намын дүрэмд өөрчл өлт оруулж, намын аппаратын нүсэр бүтцийг багасгаж, Бага хурлын гишүүдийн тоог 310-аас 250 болгох, Удирдах зөвлөлийн 31 гишүүнийг 21 болгон бууруулах зэрэг цөөнгүй өөрчлөлт хийх гэнэ. МАН-ын XXVII Их хурал өнөөдөр үргэлжилнэ.