Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Бизнес форум зохион бай гууллаа.
Сингапурын 200 гаруй бизнес эрхлэгч тус форумд оролцсон бол Монголын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Зол жаргал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нарын албаны төлөөлөгчдөөс гадна “Ньюком”, “Магнай трейд”, “Эм Си Эс”, “Туушин”, “Эс жи эс” зэрэг 80 орчим компанийн захирал, бизнесийн төлөөлөгч оролцлоо.
Н.Золжаргал: ЭДИЙН ЗАСГИЙН УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА
Одоо Сингапурт өрнөж байгаа болон өмнө нь Хонконгод болсон бизнес уулзалтаас харахад нэг зүйл бидэнд их ойлгомжтой болоод байна. Манай эдийн засгийн нийт хэмжээ арав хан тэрбум ам.доллар шүү дээ. Манайхтай хүн амынхаа тоогоор ойролцоо, газар нутгийн хэмжээгээрээ манай хаана ч хүрэхгүй, уул уурхайн баялгаараа бүр дөхөх ч үгүй ийм улсуудын ДНБ нь 300 тэрбум ам.долларт хүрсэн байна шүү дээ. Үүнд хүрэхэд олон жилийн тууштай хөдөлмөр, зохицуулалт, тогтвортой байдал, ирээдүйгээ харсан зохицуулалт шаардсан байж таарна. Тэгэхээр манай улсад ч эдийн зас гийн урт хугацааны тогтвортой зөв бодлого хэрэгтэй байна. Сингапурын хувьд гадаадад хийдэг хөрөнгө оруулалт нь 400 тэрбум доллар байхад өөрийнх нь ДНБ 300 тэрбум доллар байна. Манайхаас 30 дахин том байна. Тэгэхэд Сингапураас Монголд орж ирж буй хөрөнгө оруулалт 700-хан сая ам.доллар. Энэ тоонуудыг эргээд харвал манай хоёр улсын хооронд урт хугацаанд хөрөнгө оруулалтыг сайжруулах алхам бага хийгдэж байсан, түүнийг сайжруулах боломж их гэдэг нь харагдаж байна. Тийм учраас бид өнөөдөр энэхүү форум дээр Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулах боломжууд, ойрын үед зорьж байгаа бодлого, бодлогын зорилгуудыг тайлбарлаж байна.
Ж.Оджаргал: БИД СИНГАПУРААС СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ
Сингапур улс бол дэлхийн бүх хөрөнгө оруулагч дын гол зангилаа гэж ойлгож болно. Хонконг ч ялгаагүй. Хууль эрх зүй болон бусад ямар таатай нөхцөлийг бүрдүүлж хөрөнгө оруулагчдыг татахаа мэддэг улсууд. Энэ утгаараа сүүлийн хориод жилийн турш мон гол чууд Сингапурт их ирдэг болсон. Ирэх болгондоо улам таатай болж байгааг харж байгаа байх. Манай улс хурдан хөгжих арга замаа хайж байгаа учраас хөрөнгө оруулагчдыг яаж татдаг, юун дээрээ анхаарах ёстой вэ, нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулагчдыг удаан хугацаанд тогтоохын тулд яах ёстой вэ гэдгийг Сингапураас харах хэрэгтэй. Сингапур энэ тал дээр үнэхээр үлгэр жишээ болж байгаа улс. Энэ ул сын төр засаг хөрөнгө оруулагчдыг татсан ямар бодлого баримталж байна, бусад улс орнуудтай яаж өрсөлдөж байгааг нь манай төр засгийнхан анхаарах хэрэгтэй. Бизнес хийж байгаа бидний хувьд бол Монгол руу яаж ахиухан хөрөнгө оруулалт татах вэ гэдгийг л бодно шүү дээ. Манай улс хөрөнгө оруулагчдад одоо ч шинэ хэвээрээ л байгаа. Монгол, Сингапурын бизнес форумд төсөөлж байснаас олон хүн ирсэн байна. Энэ нь хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож байгаагийн шинж. Хэдхэн сарын өмнө УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Үнэт цаасны тухай хууль хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах нь гэсэн горьдлого төрж байна.
О.Чулуунбат: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ӨСГӨХ АРГА ХЭМЖЭЭГ ОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Сүүлийн үед Монгол Улс олон улсаас бага зэрэг шүүмжлэл хүртэж байгаа. Хөрөнгө оруулалтын ор чин чангарч байна, гадаадын хөрөнгө оруу лалт буурлаа, төсвийн орлого буурлаа зэрэг саар мэдээллүүд ч хөвөрсөөр байна. Энэ уул залтын ач холбогдлыг уг форумын нээлтийн үеэр Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. Монгол Ул сад бизнес эрхлэхэд хөрөнгө оруулалтын таатай орчин байна. Хэрэв бид алдаа хийсэн бол түүнийгээ залруулах чадвартай улс. Бид саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр баталлаа. Одоо удахгүй уул уурхай, ашигт малтмалынхаа хуу лийг хөрөнгө оруулагчдад улам тааламж тай бол гох талаар тэрбээр өгүүлсэн. Энэ бол асар чухал мэдэгдэл. Энэ форумд гадаадын 200-гаад компани оролцож байна. Эдний зарим нь Монголд хөрөнгө оруулчихсан, зарим нь төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа хүмүүс. Монголын талаар янз бүрийн сөрөг мэдээлэл гарсан учраас хөрөнгө оруулахаа азнаад, хүлээгээд, хойшоо суугаад байсан улсуудад өнөөдөр урам зориг өгч байна. Хөрөнгө оруулалтыг өсгөх иймэрхүү арга хэм жээнүүдийг бид аль болох олон зохион байгуулж байх ёстой юм байна гэж ойлгож байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН