Электроник хөгжмийн хэмнэл сонгодог хөгжимтэй хоршсон өвөрмөц шоу энэ сарын 14-нд “I Ioft function house”-д болно. Сонгодог ба электроник хөгжмийн гайхамшигтай хослолыг “Orchestronic” гэж нэрлэдэг бөгөөд манай улсад анх удаа зохиогдож байгаагаараа онцлог юм. “Best DJ 2010 Orchestronic” шоунд зориулан АНУ-аас гэрэл болон акустикийн тохиргоо хийхээр мэргэжлийн баг ирсэн аж. Энэ үдэш зургаан DJ зэрэг тоглож, тоглолтын хөгжмийн найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, хөгжмийн найруулагч Ц.Байдраг нар ажиллана.