АНУ-ын Бостон хотын хөгжмийн консерваторийн төгөлдөр хуурчийн гуравдугаар дамжааны оюутан С.Номингийн “Хаан хуурын тоглолт” лхагва гаригт ДБЭТ-т болно. Тэрбээр Иосеф Хайдн, Ференц Лист, Корильяно, Жорж Гершвиний бүтээлүүдээс дээжлэн хүргэх ба тоглолтод ДБЭТ-ийн симфони найрал хөгжимчид болон урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү оролцох юм байна. “Энэ үдшийн тоглолтын хамгийн оргил хэсэг нь Ж.Гершвиний алдарт “Rhapsody in Blue” эгшиглэх үед болно” хэмээн төгөлдөр хуурч онцолсон.
Ж.СЭЛЭНГЭ