Москва хотноо болох Галина Вишневскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд манай таван дуучин оролцохоор мордсон байна. ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Ш.Наранчимэг, Э.Амартүвшин, ОХУ-аас манай театрт дуулж байгаа Арюна Цыденжапова, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Э.Хүрэлбаатар нар эл уралдаанд оролцох болжээ. Уралдааны эхний шалгаруулалтыг видео бичлэгээр хийснээс шүүгчид Орос, Армян, Украйн, АНУ-ын 50 дуучныг сонгон авч зургадугаар сарын нэгнээс эхлэн сонсон шалгаруулах юм байна.