Дуу хөгжимд дуртай залуусыг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг цөөн нэвтрүүлгийн нэг болох “Их завсарлага”-ын шинэ дугаар рэгги урсгалаар амьсгалах гэж байна. Тус нэвтрүүлэгт зориулсан “Жэммин” нэртэй үдэшлэг энэ сарын 21-нд тус телевизийн II студид болох юм. Үдэшлэгт “Растафари”, “Старфиш” зэрэг хамтлагийн уран бүтээлчид болон DJ Селекта оролцоно.