Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог богино өгүүллэгийн “Утгын чимэг-2010” наадам энэ сарын 23-ны ням гаригт УДЭТ-т болох гэж байна. Наадамд 50 гаруй зохиолч бүтээлээ ирүүлснээс сүүлчийн шатанд 12 өгүүллэг шалгарчээ. Үүнд төрийн шагналт зохиолч Д.Гармаагийн “Үнсэлт”, Ц.Доржготовын “Хөгшид хөгжөөнтэй”, Д.Норовын “Цагаан шөнө”, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн “Гүндийн зарлиг оршвой”, зохиолч М.Амгалангийн “Хаврын уй”, Т.Баянсангийн “Наймааны чулуу”, Б.Баярсайханы “Эртний явдал”, П.Батхуягийн “Долоо хоногийн бороо”, Т.Гангийн “Алуурчны ээж”, Ц.Түмэнбаярын “Төлж барахгүй өр”, Э.Үржинхандын “Атаархал”, До.Цэнджавын “Арслан” өгүүллэгүүд шалгарсан байна.