“UBS” телевиз Япон, Солонгос, ОХУ-ын телевизтэй хамтран зохион байгуулж буй “TV мисс” тэмцээний Монгол дахь шалгаруулалтад оролцох нэвтрүүлэгчид техникийн зөвлөгөөнөө хийжээ. Уралдаанд оролцогчид 18-25 настай, зөв төрхтэй, англи, япон, солонгос хэлний мэдлэгтэй байх ёстой гэнэ. Тэмцээний ялагч ирэх сарын 7-нд тодорч, гадаадын телевизэд дадлага хийх эрхээр шагнах юм. Мөн шилдэг таван хөтлөгчийг бусад орны хөтлөгчтэй өрсөлдүүлж, дэлхийн мисс шалгаруулах тэмцээн сурвалжлах эрх олгох юм байна.