Италийн төгөлдөр хуурч Риккардо Пиачэнтини, дуучин Тицианна Скан да лэтти нарын “Дуа Алтерно” хамтлаг Монголд иржээ. Тэд энэ сарын 28-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт өөрсдийн уран бүтээлээсээ дээжлэн тоглоно. 1997 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Дуо Алтерно” 30 гаруй улсад тоглолтоо хийж, Төв Азийн ихэнх театрын уран бүтээлчдэд туршлагаасаа хуваалцаж байсан аж. Италийн хуучны хөгжмийн зохиолыг сэргээн, шинэчилж урын сангаа бүрдүүлдэг тус хамтлагийнханд Италийн алдарт хөгжмийн зохиолч Эннио Моррикони, Жиакомо Манцони, Ада Жэнтилэ нар тусгайлан зориулж хөгжмийн бүтээл туурвидаг юм байна. Уран бүтээлчид өдгөө хөгжмийн сургуульд тус тусын мэр гэжлээр багшилдаг гэсэн.
Ж.СЭЛЭНГЭ