Өнгөрсөн 22, 23-ны өдрүүдэд “Япон Монголын соёлын анхдугаар наадам” “АСА” циркт боллоо. Наадмын үеэр Японы үсчин, гоо засалч, модель, урлагийн багийнхан үс засах техник, хялбархан аргаар үсээ сайхан болгох аргыг сонирхуулсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 4-нийг дуустал Японы долоон үсчин “Цэрэнханд”, “Макаризо”, “Туяа мастер”, “Nana”, “Smile” салон болон “Цоогий” академи, “Сарнай Х” гоёлын студид үнэ төлбөргүй үс засах болжээ. Сонирхуулахад Монголын үсчин, гоо засалчдын тэмцээн ирэх сарын 25, 26-нд болох аж. Тэмцээний ялагчид аравдугаар сард Сөүл хотод болох үсчин гоо засалчдын Ази, Номхон далайн орнуудын XIII их наадамд болон Парист болох Дэлхийн үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцох эрх авах гэнэ.
Т.НЯМ