Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан “Интерном” номын их дэлгүүрээс “Номтой угтсан баяр” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Баярын хүрээнд багачуудын авхаалж самбааг сорьсон номтой холбоотой олон уралдаан тэмцээн явуулах аж. Жишээлбэл уншсан номынхоо талаар үеийн найзуудтайгаа хуваалцаж, үлгэрийн баатруудыг хэн сайн мэдэх вэ тэмцээнд оролцож, шилдэг уншигч хүүхэд болох боломжтой гэнэ. Мөн “Номын бяцхан найз”, “Хамгийн олон үлгэр уншсан хүүхэд”, “Хамгийн бүтээлч хүүхэд”-ийг шалгаруулах төдийгүй “Ах дүү Гриммийн үлгэрүүд”, “Маршакийн үлгэрүүд”, “Андерсены үлгэрүүд”-ийн баатрын дүрд хувирсан хүүхэд ч тодрох юм.