“Монгол” телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн "од" Бүүдий, Бүүзий нар багачуудтай нэг өдрийг өнгөрөөхөөр болжээ. “Хүслийн бөмбөрцөг” нэртэй энэхүү тоглолт Хүүхдийн баярын өдөр “АСА” циркт болох аж. 10 мянган төгрөгийн үнэтэй тасалбарынх нь найман мянган төгрөгийг буцаагаад бэлэг болгож өгнө гэж Бүүдий, Бүүзий нар дуулгаж байна.