Монголын урлагийн зөвлөлийн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт хамрагдсан залуус маргааш Чойжин ламын сүм музейд төгсөлтийн баяраа хийх гэж байна.
Эл хөтөлбөрийн зорилго нь соёл урлагийн салбарын залуу удирдагчдын урлагийн боловсрол, соёлын бодлого болон бусад асуудлын талаарх ойлголт мэдлэгийг өргөжүүлж, чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих замаар соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Монголын урлагийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ эл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, хоёр дахь залуу манлайлагчдаа төгсгөөд байгаа нь энэ юм. Хөтөлбөрийн хүрээнд залуус соёл урлаг, нийгмийн салбарын туршлагатай мэргэжилтэн, бодлого боловсруулагчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачидтай хамтран урла гийн менежемент, манлай лал, соёлын үйлдвэр лэл, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээтэй асууд лаар арван удаагийн сургалтыг 2009 оны есдүгээр сараас эхлэн сард нэг удаа зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээнд Монголын урлагийн зөвлөлийн Удирдах зөвлөл, хөтөлбөрийн удирдагч, багш нар оролцож шинэ залуу манлайлагчдад гэрчилгээ олгоно. Мөн энэ үеэр залуу манлайлагчид өөрсдийн хийсэн төсөл болох Монголын соёл урлагийн видей танилцуулгын нээлтийг хийх юм.