“Өвөрхангайн авьяастан” урлагийн наадам энэ сарын 29-31-нд тус аймагт болох юм. Уг наадмын шагналын сан нь 10 сая төгрөг аж. Орон нутагт төдийлөн болоод байдаггүй өндөр шагналын сантай энэхүү урлагийн наадам зургаан төрлөөр явагдах юм. Дуу, бүжиг, хөгжим, уран уншлага болон хамтлагийн ангилал оруулсан урлагийн наадмыг Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбоо санаачлан, УИХ-ын гишүүн Д.Зоригтын ажлын албаныхан зохион байгуулах аж. Урлагийн наадмын онцлог нь орон нутгийн иргэдийн гоо зүй, урлаг уран сайхны боловсролыг дээшлүүлэх, тэдний авьяасыг нээн илрүүлэх, ардын урлагаа өвлүүлэн түгээн дэлгэрүүлэхэд оршино. Урлагийн наадамд аймгийн бүх сум оролцох ба наадмын тухай шоу нэвтрүүлэг ч хийх юм байна.