Зарим эмэгтэйчүүд нөхөр нь гэр бүлийн ажилд огт тусалдаггүй тухай гомдоллон ярьдаг. Гэтэл эрдэмтдийн судалгаанаас үзвэл үүнд эмэгтэйчүүд өөрсдөө асар их буруутай болох нь тогтоодсон байна. Учир нь:
Ямар эмэгтэйн нөхөр гэр доторх ажилд хуруугаа ч хөдөлгөдөггүй юм бэ?
Юм болгоныг л би өөрөө гэж шүүрч авдаг эршүүд авгайтай эрчүүд гэртээ огт юм хийхээ больдог нь тогтоогджээ. Гэрийн бүх ажлыг нугалдаг тэр бүү хэл жижиг засвар энэ тэрийг ч өөрөө хийчихдэг гүжирмэг эмэгтэйчүүд нөхрөө ийм хүн болгон хувиргадаг байна.
Харин ямар ч юманд нөхрөөсөө тусламж гуйдаг хамгийн гол нь багахан ч гэсэн тусалсан үед нь заавал магтдаг бол эрчүүд гэрийн ажилд ханцуй шамлан ордог ажээ. Иймээс эмэгтэйчүүд ээ !!!
Эрчүүдийг хөдөлгөхөд өчүүхэн заль хэрэгтэй болохыг та харж байгаа биз.