“Энэ цагийн эгэл баатар” Д.Эрдэнэбат болон түүний шавь нар Эх үрсийн баярын өдөр Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэнгээ нээхээр товложээ. Үзэсгэлэнд дэлгэж, олны нүдийг хужирлахаар “сойсон” 500 гаруй бүтээлд 320 гаруй хүүхдийн ур, ухаан шингэсэн байна.