Автомашин эзэмшигчдийн дунд автомашин чимэглэлийн “Art car” уралдаан зарлажээ. Өөрийн төмөр хөлгийг хэнд ч танигдахгүй болтол хамгийн сонирхолтой, содон чимэглэсэн хүнийг машинаар шагнах юм байна. Монголд анх удаа зохиох гэж буй “Art car” автомашин чимэглэх урлаг, авто карнавалд ямар ч хувь хүн, албан байгууллага оролцож болох бөгөөд шалгаруулах ирэх сарын 5-наас эхлэх юм.