Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ар Монгол трэвел” групп, Хөнгөн атлетикийн холбоо хамтран марафон гүйлт үүсч хөгжсөний 2500 жилийн ойд зориулан “Улаанбаатар марафон” зохион байгуулах гэж байна. Олон улсын хэмжээнд зохион явуулах уг гүйлт ирэх бямба гаригийн 08.00-13.00 цагт болох бөгөөд энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөнөөс зүүн тийш Хонхор хүртэл ойролцоогоор 20 гаруй км замыг хаах аж. 7-70 насны 500 орчим тамирчин 1.5-42 километр зай гүйх “Улаанбаатар марафон”-ыг уламжлал болгохоор төлөвлөжээ.
О.ЦЭНГЭЛ