Уралдааны болон спорт загварын машин сонирхон, хөлөглөдөг залуус дэлгэр зуны нэгэн үдэш нэгдэн шилдгээ шалгаруулахаар болжээ. Монголын спорт машин сонирхогчдын холбооноос санаачлан энэ сарын 19-нд “Auto tunning Ulaanbaatar 2010” шоу зохион байгуулна.
“АПУ нийслэл” хотхонд болох шоунд дуучин Агиймаа, BX, Quiza, Эгшиглэн болон “Mgl mix” прожекшны DJ нар оролцоно гэсэн.
Ж.СЭЛЭНГЭ