Ирэх долдугаар сарын 20-нд болох “Алтаргана-2010” наадамд аймаг, орон нутгаа төлөөлөн оролцох авьяастнуудын шалгаруулалт энэ сард болох юм. “Алтаргана” наадмыг анх санаачлан зохион байгуулсан Хэнтий аймгийнхан энэ сарын 15-нд Биндэр суманд “Бага Алтаргана” наадмаа зохион байгуулахаар болжээ. Энэ наадмаар Хэнтий аймгийг төлөөлж “Алтаргана-2010” наадамд оролцох авьяастнуудыг шалгаруулах юм байна.