Улаанбаатарын бүсийн зөвлөл, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатар хотын аялал жуучлалын бэлгэдэл уриа” шалгаруулах уралдааныг зарласан билээ. Уралдаанд нийт 97 оролцогч 163 бүтээл ирүүлсэнээс “Азийн хөрөнгө оруулалтын сан ТББ”-ын бүтээл “Нарлаг-Улаанбаатар-Тэнүүн-Улаанбаатар” гэсэн бүтээл шалгарчээ. Шилдэг бүтээлийн шагналыг өчигдөр Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд гардуулсан бөгөөд шилдэг бүтээлд 1000000 төгрөгийн мөнгөн шагнал, батламжийг олгожээ. Шүүгчдийн баг шилдэг 10 бүтээлийг хоёр үе шаттай шалгаруулж, эцсийн шалгаруулалтыг олон нийт, иргэдийн ирүүлсэн онлайн саналыг үндэслэн тодруулсан байна.