МҮОНТ, БСШУЯ, Өвөр Монголын “Одон” телевиз, Буриадын “Ариг ус” телевиз хамтран анх удаа Монгол Үндэстний дууны наадмыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү наадамд Монголоос нийт 600 гаруй оролцогяч дөрвөн үе шаттайгаар өрсөлдөн авьяас чадвараа сорьж байгаа бөгөөд эцсийн шатанд 15 дуучин үлдэж Буриад болон Өвөр Монголоос ирж оролцох шилдэг арав, арван дуучинтай хамтран нэгэн тайзан дээр Гала концертоо хийх юм байна. Наадмыг МҮОНТ энэ сарын 14-ний даваа гаригаас эхлэн өдөр бүр үзэгчдэд толилуулах юм. Монгол Үндэстний дууны наадмын ялагчийг тодруулах эцсийн шатны шалгаруулалт буюу Гала концерт долдугаар сарын 9-нд UB Palace-д болно. БСШУЯ-наас шилдгээр шалгарсан дуучинд МУСТА цол тэмдгээр шагнана гэдгээ мэдэгдээд байна.