Америкийн алдарт жүжигчин Мики Рурк Чингис хааны дүр бүтээнэ хэмээн зарласан талаар хэвлэлээр гараад удаагүй байгаа билээ. Тэгвэл алдарт жүжигчин ирэх жилд багтаан их хааны маань тухай киногоо хийхээр гэрээ байгуулан, жүжигчдээ томилоод байгаа аж.
Мики Рурк “хатныхаа” дүрд тоглуулахаар Хятадын алдарт жүжигчин Гун Лиг уриад байгаа гэнэ. Гун Ли бол Брюс Уиллис нарын нэрт жүжигчинтэй хамтран тоглож байсан зодооны урлагийн мастер гэдгийг үзэгчид андахгүй.
С.Од