Зуны амралт болж байгаатай холбогдуулан “Гурван охин” хамтлагийнхан хөгжмийн сургалтын төв байгууллаа. Энэ нь хүүхэд, залуусыг амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулагдсан юм байна. Төгөлдөр хуур болон хийл тоглож сурахыг хүссэн хүн бүр тус төвд ирж болно. “Хөгжим бүжгийн коллеж”, Соёлын коллежийн мэргэжлийн багш нар болон хамтлагиын гишүүд хичээл заах юм байна. Хамтлагийнхан шинэ хоёр дуундаа клип хийх гэж байгаа бөгөөд гурав дахь цомгоо гаргах гээд тун завгүй байна.