Хөөмийч Э.Сандагжавын “Монгол хөөмий” номын нээлт боллоо. Уг номын эх хувилбар болон хөөмийг биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгүүлэхийг хүссэн баримт бичиг 2009 онд ЮНЕСКО-гийн соёлын өвийн фондод хадгалагдсан байна. Харин зохиогч энэхүү номоо хөөмийн урлагийг Монголын өв соёл мөн болохыг батлах зорилготойгоор хэвлэн гаргажээ. Тэрбээр номдоо хөөмий урлагийн гарал үүсэл, төрөл ангилал, Монголын алдартай хөөмийчдийн намтар түүхийг багтаасан байна.