Өнөөдөр Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний ойг тохиолдуулан “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. Тэрбээр Улсын филормоныг үндэслэн байгуулж Монголын соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн. Ц.Намсрайжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсны үгээр бүтсэн “Халуун элгэн нутаг” дууг монголд мэдэхгүй хүн ховор биз ээ. Юутай ч “Халуун элгэн нутаг”-ийг даян аварга А.Сүхбатаас эхлүүлээд монголын сайхан эрчүүд сүлд дуугаа болгосон байдаг юм.