Транс, рок, поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “VOICE” хамтлагийнхан ирэх сарын 7-нд АСА циркт “VOICE of Mongolia” хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод Морин хуурын чуулга, “Алтан ураг”, “Чингис хаан” хамтлаг оролцох юм байна. Тэд энэ удаа Монголын хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын бүтээлүүдийг дуулахаас гадна дэлхийн сонгодгуудаас шинэчилсэн найруулгаар хүргэнэ гэсэн.
Түүнчлэн “VOICE”-ийнхон эх нутгийнхаа хөрсөн дээр бүтсэн уран бүтээлийг хөгжмийн шинэ урсгалуудаар дуулна.