Монгол оронтой танилцахаар ирсэн гаднынханд ардын урлагийн тоглолтоор бэлэг барьж, соёлоо сурталчлах үүргийг ҮДБЭЧ-ынхан хүлээдэг. 60 жилийн түүхт ойтойгоо золгож буй тус чуулгынхан энэ оны зуны үзвэрийн нээлтээ нөгөөдөр хийнэ. Уртын болон ардын богино дуу, үндэсний бүжиг, хөөмий, цамын бүжиг, уран нугаралтаас бүрдэх “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо зуны турш өдөр бүр 18.00 цагаас үзэгчдэд хүргэж, Үндэсний их найрал хөгжимчид болон тус чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
С.СЭРГЭЛЭН