“Монгол үндэстний дууны их наадам”-ын шилдгүүд тодорч, өргөмжлөл гардан авч хаалтын тоглолтод оролцох эрхээ авлаа. МҮОНТ-ээс санаачлан БСШУЯ, Буриадын “Ариг ус”, Өвөрмонголын “Одон” телевизтэй хамтран зохион байгуулж буй наадамд манай улсаас 15 дуучин шалгараад байгаа.
Тэд ирэх сарын 7-нд болох хаалтын тоглолтод оролцож, буриад болон өвөрмонгол дуучидтай авьяасаараа өрсөлдөнө. Наадмын шагналт байрт шалгарсан дуучдад автомашин бэлэглэнэ хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдээд байгаа. Манай оролцогчид дунд 64 настай дуучин ч бий. Нутаг бүрийн онцлогтой дууг дээжлэн хүргэж, ардын урлагаа хөгжүүлэх зорилготой эл наадам жил бүр уламжлал болгон зохиогдох юм билээ.
Ж.СЭЛЭНГЭ