Лондоны музейн удирдлагын шийдвэрээр ялалтаа тэмдэглэж байгаа Уинстон Черчилийн хөргийг өөрчилж, түүнийг “тамхинаас гаргажээ”. Тамхины эсрэг тэмцэлд нэгдэж байгаагаа тэд ийнхүү илэрхийлж байгаа аж.
Навчин тамхи зууж, баруун гараараа ялалтын бэлгэдэл болох “V”-г дүрсэлсэн алдарт зургийг орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж засварласан байна. Одоогоор шинэчилсэн зургийг хэн өөрчилснийг нууцалж байгаа бөгөөд үзэгчид тамхийг нь үгүйлэхгүй байгаа гэнэ.
Б.Эгшиглэн