“Майкл Жексоныг видео тоглоомын баатар болгон мөнхөлсөн” гэж тоглоом үйлдвэрлэгч “Ubisoft” компани мэдэгдлээ. Хөдөлгөөнт тоглоом хийх хамгийн сүүлийн үеийн технологийг тус компани
ашигласан бөгөөд тоглоомондоо хараахан нэр өгөөгүй байгаа юм.
Ирэх арваннэгдүгээр сард Майкл Жексоны олны хүртээл болоогүй дуунуудын цомог гарах агаад үүнтэй давхцуулаад тоглоомын нээлтээ хийхээр “Ubisoft” төлөвлөжээ. Компанийн менежер Тони Кан “Таны үүрэг бол М.Жексон шиг бүжиглэх. Дэлгэцэнд байгаа хүн бол та өөрөө, товчлуураа шалмаг дарж, сайн бүжиглээд л байх юм бол олон оноо авч хожих болно” гэжээ.
Дуучныг амьд сэрүүн байхад нь түүний дуу хоолой, дүрийг ашигласан “Space Michael” нэртэй тоглоомыг энэ компани хийж байсан юм.