Манай улсад хүрэлцэн ирээд буцсан Японы хэвлэл мэдээллийн багийн бүрэлдэхүүнд орсон нэрт продюссер Масотох Хигаши уржигдар ҮДБЭЧ-ын Үндэсний их найрлын бүрэн хэмжээний хөтөлбөрийг тусгайлан үзжээ. Тэрбээр манай ардын урлагийг их сонирхдог төдийгүй тус чуулгын Үндэсний их найрал хөгжмийнхнийг Япон улсад сурталчлах бодолтой байгаа учраас зорин ирж тоглолтыг нь үзсэн юм. Масотох Хигаши ҮДБЭЧ-ын 60 жилийн ойн баярын өмнө төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнтэй хамт NHK, ASAHI телевиз болон “Sankei Shinbun”, “Nikkei Shinbun”, “Nikkan Gendai” зэрэг нэр хүндтэй хэвлэлийнхэн болон Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий, “Төгөлдөр сан”–гийн тэргүүн Х.Отгонтуяа нарын хүмүүс тоглолтыг үзэж сонирхжээ.
Дашрамд дуулгахад, Үндэсний хөгжмийн их найрлынхан энэ сарын 18-24-нд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг
тохиолдуулан тус улсад бие даасан тоглолт хийх юм байна.