Дэлхийд топ загвар өмсөгчид, алдартай брэндийн хувцас загварыг үзэгчдэд хүргэдэг “Fashion TV”-гийнхэн Монголд шоу зохион байгуулахаар болжээ.
Наадмын өмнөхөн буюу ирэх сарын 9-нд болох шоунд нэр хүндтэй загвар өмсөгчид ирж, оролцохоор болсон гэсэн. Шоуг зохион байгуулахаар ажиллаж буй “Sound of Mongolia” компанийнхнаас энэ талаар тодруулахаар утас цохитол “Хараахан мэдээлэл цацах болоогүй байна. Удахгүй дэл гэрэнгүй мэдээлэл хүргэх болно” гэсэн юм.