Монголчуудын уран сэтгэмж, ур чадвараар бүтсэн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг дэлгэх “Tsagaandarium” уран зургийн музей энэ сарын 21-нд нээлтээ хийнэ. Ардын зураач Д. Амгалан, төрийн соёрхолт зураач До.Болд, зураач Л.Ганболд, Я . О ю у н ч и м э г , Ц . Э н х ж а р г а л гээд үе үеийн з у р а а ч д ы н бүтээлээс дээжилсэн 500 гаруй зураг музейн сан хөмрөгт бий гэнэ. Эл музейг уран зураг сонирхогч ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, “М Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од, тус группийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар санаачлан байгуулж, хувийн цуглуулгаа олон түмэнд дэлгэж байгаа.
“Tsagaandarium” музей нь байнгын үзмэрүүдээс гадна залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн, бүтээлийг борлуулах үйл ажиллагаа явуулах юм байна.
Б.МАНД