Морин хуурын чуулгынхан энэ сарын 26-нд хөөмий, морин хуурын татлага, уртын дууны шуранхайг мэдрүүлсэн ардын урлагийн тоглолт хийхээр болжээ. “Уулын горхи” тоглолтод тус чуулгын цөөхүүл хөгжимчид болон уртын дуучид хамтрах юм. Морин хуурын чуулгын эл тоглолтоор Улсын филармони энэ зуны тоглолтоо хааж байгаа бөгөөд удирдаач Д.Түвшинсайханы найруулгаар шинэчлэгдсэн ардын дуунуудыг энэ үдэш сонсох боломжтой.