Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, “М-Си-Эс” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын санаачлагаар уран зураг цуглуулагчид хамтран “Цагаан дарь” музейг байгуулах гэж байна. Уран зургийн цуглуулга, зураачдын сор бүтээлийг олон түмэнд дэлгэн үзүүлэх уг музей энэ сарын 21-нд нээлтээ хийх юм. Энэ музейд нэрт зураач, уран бүтээлчдийн 500 гаруй уран зураг, өнгөрсөн зууны өмнөх үеэс эхлэн өнөөг хүртэл улс орны хөгжлийг харуулсан түүхэн зургууд байрлах аж.