ДБЭТ-ын хөгжимчин, гавьяат жүжигчин Л.Мөнхцэцэгийн санаачилгаар байгуулагдсан мемори поп оркестрын анхны тоглолт энэ сарын 23, 24-нд болно. П.И.Чайковскийн “Попури”, В.А.Моцартын “Фантаз”, А.Фигарогийн “Богема”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, З.Хангалын “Аяны шувууд” зэрэг дэлхийн болон Монголын сонгодгуудыг шинэ өнгө төрхөөр эдгээр үдэш сонсгох юм байна.
Тоглолтод ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлооч Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, Г.Шижирболд, төгөлдөр хуурч С.Алимаа, хөгжимчин П.Баттөр, дуучин Ц.Хулан, “Black and White” хамтлаг Оролцоно. Симфони оркестрыг удирдаач Н.Туулайхүү дохих юм байна.
Ж.СЭЛЭНГЭ