Этно жааз чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлагийн анхны “Дээлт” этно жааз, “Дэв” киноны хөгжмийн цомгуудын нээлт маргааш Улсын Филармонийн концертын их танхимд болох гэж байна. Тус хамтлаг нь Монголын ардын хөгжим, бүжгийг жааз хөгжим болон орчин үеийн бүжигтэй хослуулан туурвидаг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрддэг билээ. Цомгийн нээлтэд “Арга билэг” хамтлагийн шинэ цомогт багтсан бүтээлүүд тоглогдоно.