Францын “Ubisoft” компани Майкл Жексоны гайхалтай бүжгийн техник, алдарт дуунуудыг багтаан программчилсан нэгэн сонирхолтой тоглоом зохиожээ. Майклын алдарт “Beat it” дуугаар нэрлэгдсэн тус тоглоомыг тоглож буй хүн бүжгийн хөдөлгөөнүүдийг нь дуурайн хийж, дууг нь даган дуулж оноо цуглуулах аж. Уг тоглоом нь попын хааны шүтэн бишрэгчдэд ихэд таалагдаж байгаа тул ашиг орлого ихтэй тоглоомын тоонд багтаж чадна хэмээн зохион бүтээгчид дүгнэж байна.