“Залуу уран бүтээлчдийн II уралдаан” өрнөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 22-ноос дэлгэх гэж байна. Тав хоног үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр шүүгчид оролцогчдын бүтээлтэй танилцаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагнал гардуулах аж.
Уран болон зураасан зураг, уран бичлэг, уран баримал, сийлбэр, ваар шаазан урлал болон бусад төрлөөр залуус дотоод ертөнцөө хэрхэн илэрхийлснийг Уран зургийн галерейд болох үзэсгэлэнгээс тольдоорой.
У.ТЭНҮҮН