ДБЭТ-ын залуу уран бүтээлчид болон “Nuans”, “Voice”, “Asian shop” хамтлагийнхан нэгдэж, XX зуунд зохиогдсон алдартай поп дуунууд болон сонгодог мюзиклуудын хэсгээс багтаасан “Зуун дамжсан, сэтгэлд хоногшсон дэлхийн сонгодгууд” тоглолт хийхээр болжээ. Энэ сарын 30-нд “UB Palace”-т болох тоглолтоос “Битлз”-ийн “Hey Jude”, “Michelle”, “Queen” хамтлагийн “Мама” зэрэг бүтээлийг орчин үеийн электрон хөгжмөөр ами луулж, олон хоолой салган хэрхэн дуулахыг үзэх боломжтой юм байна. Түүнчлэн “Romeo, Julletа”, “Chicago” зэрэг сонгодог мюзиклын хэсгээс эх хэлээр нь сонордуулж, поп эстрадын дуунуудыг найрал дуунд хөрвүүлж дуулах ажээ.
С.СЭРГЭЛЭН