Цай, кофе байнга уувал зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг эрс багасгаж, зүрхийг хамгаалдаг байна. Британийн эрдэмтэд ингэж баталсныг “Дейли телеграф” сонин мэдээллээ. Өдөрт 3-6 аяга цай уудаг “эрхэм” түүнээс хоёр аяга бага цай уудаг хүнтэй харьцуулахад зүрхний ажиллагаатай холбоотой үүсэх асуудлыг 45 хувиар багасгаж чаддаг байна.
Энэчлэн кофег тун бага буюу хоногт 2-4 аяга уугаад байж гэмээнэ зүрх муудах аюулыг даруй 20 хувиар бууруулдаг аж. Цай, кофед байдаг антиоксидант ийм боломж олгодог байна